Ундны усыг бохирдуулсан Туул ривер контрисайд компаниас хариуцлага нэхье
байгуулах тухай асуудал яригдаж, үйл ажиллагаа нь эхэлсэн. Үүний эхлэл нь 2007 тавдугаар сард БЗД-ын Засаг дарга асан Э.Мөнх-Очирын 130 тоот захирамжаар Солонгосын хөрөнгө оруулалттай Туул ривер контрисайд компанид Гачууртын Хадуурын булан хэмээх газар 50 га газар олгосон явдал байлаа. Туул ривер контрисайд компани ажилдаа эрчимтэй орж, долдугаар сар гэхэд 15 га газрын хөрсийг хуулж, гольфын талбай байгуулагдаж эхлэх нь тэр.
Гэвч гольфын талбай байгуулахад хөрс хуулсны дараа гэхэд хөгц мөөгөнцөр зэргийг устгах зориулалттай 20, шарилж зэрлэг ургамал устгах зориулалттай 22, шавьж устгах зориулалттай найман нэр төрлийн химийн бодис ашигладаг байна. Үүнээс гадна гольфын талбайд 107 нэр төрлийн химийн бодис тогтмол хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоосон байдаг аж.
Тиймээс тухайн үед туул голоо болон Гачуурт орчмын газар нутгийг хамгаалах зорилгоор Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн, Гачуурт хөдөлгөөн, нутгийн иргэд нэгдэж тэмцэж эхэлсэн байдаг.
Харин Монголчуудыг гольфын талаар мэдээлэл хомс, хэрэглэдэг химийн бодис, багаж хэрэгсэл, техник төхөөрөмж, хууль эрхзүйн орчин, стандарт шаардлагын талаар мэддэг байгууллага мэргэжилтэн байхгүйг гадныхан ашиглан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан-г хийсэн Эко-Натур компаниар гольфын талбай байгуулахад химийн бодис огт хэрэглээгүй гэсэн дүгнэлтийг гаргуулж байсан байна. Түүнийг нь БОЯ-ны мэргэжилтэн баталгаажуулж,удирдах, шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс нь ойшоохгүй байсаар энэ асуудлыг намжаасан байх юм.
Ер нь Туулривер контрисайд компани нь ундны цэвэр усны сан дээр газар хагалахыг хориглоно гэсэн хуулийг заалтыг зөрчиж хөрс хуулж, ой мод, хадлан бэлчээр сүйтгэж байгааг тодорхой нэр бүхий албан тушаалтнууд ил далд хэлбэрээр дэмжсээр байсан байх юм. Тиймээс ч оршин суугчдын эсэргүүцэлтэй ихээр тулгарсан хэрэг.
Гэвч хэрэг явдал намжисны дараа буюу 2012 оны наймдугаар сарын 25ны өдөр бидний хэлдгээр Сонгинын амралт орчим буюу Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт Туул ривер контрисайд компани гольфын талбайгаа байгуулж нээлтээ хийлээ. Нээлтэд манай төр засгийн томоохон албан тушаалтнууд ирж, тууз хайчилж үг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар онцгой буюу энгийн хамгаалалттай газарт Солонгосын нэгэн компани хууль бусаар гольфын талбай байгуулчихлаа.
Гэхдээ иргэд энэ явдлыг зүгээр хараад суусангүй. Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо 2008 оноос шалгаж эхэлсэн бөгөөд шалгалтын явцад хууль бусаар олгосон 60 га газар нь 129 га болгон тэлснийг, мөн Туул ривер контрисайд компани нь байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нэг тэрбум төгрөг болохыг томилсон байна. Тиймээс хохирлыг төлүүлэх, хууль зөрчсөн үйл ажиллагааг болоод компанийн үйл ажиллагааг зогсоохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Харин Монголчууд нийслэлчүүдийн энэ их хамгаалалт, тэмцэлийг дийлэхээ байсан уу, эсвэл үнэхээр хууль зөрчсөн үйлдэл нь тогтоогдоод, албан тушаалтнууд хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлахаар зарим нэгнээ золигт гаргасан уу ямартаа ч Туул ривер контри сайд компани татан буугдсанаа мэдэгдэж хариуцлагаас зайлах арга хэмжээг авч эхэлсэн байна.
Шүүхээс Туул ривер контри сайд компанийг буруутай хэмээн үзэж торгуулиа төлөх, Хан-Уул дүүргийн XII хорооны газар нутгийг нөхөн сэргээх арга хэмжээ авах зэрэг шийдвэрүүдийг гаргасан тухай албаны эх сурвалж мэдээлсэн. Гэвч нийслэлийн хоёр захад ийнхүү хууль бус үйл ажиллагаагаа явуулахаар улааран зүтгэж байсан Солонгосын компани нь ардаа багагүй хэмжээний авлига, хээл хахуулийн асуудал дагуулж байгаа учраас хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгааг албаны хүн хэлж байгаа юм.
Тиймээс энэ хууль бусаар газар олгосон, байгаль орчин хор хохирол учруулах нь тодорхой үйл ажиллагаа эхлүүлээд байхад нүд нь балай чих нь дүлий явсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй өнгөрч болохгүй гэдгийг нийслэлийн иргэдийн өмнөөс хэлмээр байна.
Ами
Оллоо.мн