Үнэнийг олборлох нь

уялдуулан Монголчууд бид Оюу Толгой компанийг Монгол Улсын болон Олон улсын хууль тогтоомж, гэрээ конвенц, стандарт хэм хэмжээг дагаж мөрдөж ажиллахыг шаардаж байна. Оюу Толгой компани нь хүнийг арьс өнгөөр, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үндэс суурийг Монгол Улсад төлөвшүүлж байна гэж үзэх хүн олон байна.

Үүний нэг тод жишээ нь Монгол ажилчиддаа эрс ялгаатай цалин хөлс олгож байгааг Монгол Улсын Хөдөлмөрийн яам хяналт шалгалтаараа тогтоосон. Мөн Монгол ажилтантайгаа ёс зүйгүй харьцаж, хуулийн үндэслэлгүй ажлаас нь чөлөөлж, эрхзүйн хувьд алдаатай тушаал гаргаж ажилтнаа хохироосон явдал нь С. Гантуяагийн нэхэмжлэлтэйгээр Сүхбаатар дүүргийн шүүх дээр 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдөр тогтоогдлоо.

Иймд Оюу Толгой компанийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө Оруулалтын Гэрээний 8.1 дэх заалтаа биелүүлэх цаг болсныг анхааруулж, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100-р конвенцийн дагуу бүх Монгол ажилчдаа шударгаар үнэлж, шударга цалинг нэн даруй тогтоож өгөхийг шаардаж байна.

Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсноороо Олон улсын өмнө түүнийг хэрэгжүүлэх хариуцлага хүлээх үүрэг ногдож байдаг мөн Монголын Улсын Засгийн газартай Хөрөнгө Оруулалтын Гэрээ байгуулснаараа Оюу Толгой компани нь Олон улсын болон Монгол Улсын өмнө энэхүү үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх үүрэгтэй юм. Энэ үүргээ биелүүлэлгүй ажиллах нь хуулийн хүрээнд хариуцлага хүлээх ёстой гэдгийг анхааруулъя.

Оюу Толгой компанийн удирдлага энэхүү ШУДАРГА ШААРДЛАГЫГ хүлээн авч нааштайгаар шийдвэрлэж Монголчуудыг хүндэтгэж ажиллана гэдэгт итгэж байна. Энэхүү шударга шаардлагын хариуг Монголчууд бидэнд 2013 оны 4 дүгээр сарын 20-ны дотор ил захидал хэлбэрээр олон нийтийн хэвлэл мэдээллээр нээлттэй ирүүлнэ үү.

Оюу Толгой компаний Монгол ажилтнуудын цалингийн хүснэгт

Албан тушаалын зэрэг Цалингийн хэмжээ /ойролцоогоор/

1-р зэрэг буюу Мэргэжилгүй ажилчин –500-600 ам доллар

2-р зэрэг буюу Дагалдан ажилчин –600-700 ам доллар

3-р зэрэг буюу Мэргэжлийн ажилчин – 700-800 ам доллар

4-р зэрэг буюу Мэргэжлийн ажилчин –800-900 ам доллар

5-р зэрэг буюу Туршлага бүхий мэргэжлийн ажилчин –900-1000 ам доллар

6-р зэрэг буюу Дээд боловсролтой мэргэжилтэн –1000-1500 ам доллар

7-р зэрэг буюу Ахлах мэргэжилтэн –1500-2500 ам доллар

8-р зэрэг буюу Удирдах ажилтан –2500-3500 ам доллар

9-р зэрэг буюу Ахлах удирдах ажилтан –3500-4500 ам доллар

10-р зэрэг буюу Менежер –4500-5500 ам доллар

11-р зэрэг буюу Ахлах менежер –5500-6500 ам доллар

12-р зэрэг буюу Захирал –6500-7500 ам доллар

Оюу Толгой компаний гадаад ажилтнуудын цалин /ойролцоогоор/

Санхүүгийн менежер –100,000 Австрали доллар

Бүтээн байгуулалтын буюу барилгын ажлын ахлах зөвлөх –52,000 Австрали доллар

Хүний нөөцийн дэд захирал захирал – 67,000 Австрали доллар

Нөөцийн стратегийн дэд захирал –78,000 Америк доллар

Гүний уурхайн ахлах –74,000 Австрали доллар

Хүний нөөцийн менежер –62,000 Австрали доллар

Уурхайн менежер – 100,000 Австрали доллар

Жич эдгээр дүн нь ойролцоогоор байх бөгөөд үүнийг Оюу Толгой компани ил нээлттэй болгох нь зүйтэй гэж үзэх хүн олон байна.

ҮНЭНИЙГ ОЛБОРЛОХ НЬ

Монголын эдийн засагт уул уурхай ихээхэн нөлөөлж байгаа өнөө үед бид уул уурхай гэж чухам юу болох, бодит амьдрал дээр ямар үр нөлөөтэй зэргийг ойлгох нь чухал юм.

Бид аливаа зүйлийн эхлэл болох энэхүү ойлголтоо авч амжаагүй байснаас болоод ч тэр үү гадаадын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, томоохон уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг улс орны хувьд ач холбогдол бүхий ажлууд дээр алдах, онох зүйл байсан. Энэхүү нийтлэлийнхээ булангаар би Та бүхэндээ уул уурхайн бүүм буюу үсрэнгүй хөгжлийн талаарх гол фактуудыг, уул уурхайн компаниуд нийгэмд хэрхэн харагдаж, яригдахыг хүсдэг, уул уурхайн компани болон салбарынхан юуны талаараа ярих дургүй байдаг, макро эдийн засгийн асуудлууд, уул уурхайн салбарын олон нийтийн ойлголт, чухам хэн нь энэ уул уурхайн салбараас хождог, ашиг хонжоотой байдаг талаар цуврал байдлаар танилцуулахыг хичээх болно.

Монголын эдийн засаг нь орчин цагийн эдийн засгийн адил солонгорч өөрчлөгдөж байгаа нь үнэн. Жишээ нь гар утасны болон интернетийн салбарт 1990-д онд маш цөөхөн хүн ажилладаг байсан бол өнөөдөр эдгээр салбарууд нь тэргүүлэх чиглэлийн болоод байна. Саяхнаас Монгол Улсын хэмжээнд уул уурхайн салбар үсрэнгүй хөгжиж эхэлсэн. 2000 онд ДНБ-ний 5 орчим хувийг эзэлдэг байсан бол 2011 онд 17% хүрсэн байна. Энэ нь Оюу Толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтанд ороод ирэхээр 30%-д хүрнэ гээд байгаа.

Гэхдээ энэ бол эдийн засгийн хувьд хамгийн тааламжтай таамгаар ашигтай ажилласан ганц жилд л хүрэх тоо гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эдийн засгийн хувьд хамгийн тааламжгүй таамгаар ашигтай ажилласан тэр жил хэд хүрэх вэ гэдгийг бас бодолцох нь зүйтэй. Гэсэн хэдий ч энэхүү уул уурхайн өсөлт нь сайн ч биш, муу ч биш юм. Харин уул уурхайн салбарын үйл ажиллагааны үр дүнд ханшийн өндөр зөрүү бий болдог ба энэ нь зарим цөөн тооны Монголчуудад импортын бизнесийг хямд болгож өгдөг ч аялал жуулчлал, үйлдвэрлэл, боловсрол зэрэг бусад салбаруудад сөргөөр нөлөөлдөг.

Бид уул уурхайн салбар нь эдийн засагт нөлөөлж байгаа гоё сайхан талаар нь л ярьдаг болхоос биш эдийн засгийн бусад салбарт хэрхэн хор уршигтай байдаг талаар тэр болгон яриад байдаггүй. Уул уурхайн салбарын өсөлтийг эдийн засаг бүхэлдээ өсөж байна гэж ойлгодог. Үүнтэй адил уул уурхайн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг тухайн эдийн засаг дахь хөдөлмөр эрхлэлттэй шууд холбож ойлгодог. Түүнчлэн, хэрэв манай эдийн засаг өсвөл бид бүгд сайн сайхан амьдрана гэж ойлгодог. Гэвч энэ нь бодит амьдрал дээр уул уурхайн компаниудын рекламдаад, яриад байгаагаас тэс өөр юм. Яг үнэндээ уул уурхайн салбарын өсөлт хөгжил нь өөр нэг болон нилээдгүй салбарын доройтол, бууралтаас бий болж байдаг байна.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ГОЛ ФАКТУУД

Дэлхийн улс орнууд Монгол Улсад байгаа байгалийн нөөцийг өдрөөс өдөрт өндөр үнээр худалдаж авах хүсэлтэй, эрэлттэй болж байна.

Түүхий эдийн үнэ нь Монголын байгалийн нөөцийн үнэлэмж болон түүнийг олборлож байгаа этгээдийн олсон ашиг орлогоос ихээхэн хамаардаг байна. Байгалийн нөөцийн үнэлэмжийг тогтоохдоо түүхий эдийн үнээс түүнийг олборлоход зарцуулагдах өртөгийг хасдаг байна. Аливаа улс орон өөрийн байгалийн нөөцийн үнэлэмжийг сайтар тооцож гаргасан байх ба Австрали улс гэхэд 2004 оноос 2010 оны хооронд тухайн улсын нийн байгалийн нөөцийн үнэлэмж нь 240 тэрбум ам. доллараас 1,500 тэрбум ам. доллар болж өссөн байна.

Бид эндээс түүхий эдийн үнэ, байгалийн нөөцийн үнэлэмж жилээс жилд өсөн нэмэгдсээр байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв Монгол улс байгалийн нөөцөө бүрэн сайн тооцож тогтоож чадаагүй, эсвэл улс орондоо, ард иргэддээ үр өгөөжтэйгээр олборлож хүртээж чадахгүй байгаа бол газар дор нь орхичих нь зүйтэй юм. Папуа шинэ Гвинейгийн Рио Тинтогийн олборлож байсан орд гэж амьд жишээ байна.

Рио Тинто нь тэр үед Шинэ Гвинейд өнөөдөр Монгол улсад ажиллаж байгаа шигээ ажиллаж улмаар нутгийн уугуул иргэд гомдоллож тэр нь иргэний дайн болж дууссан ч өнөөдөр 23 жилийн дараа энэ орд 7 дахин өндөр үнэлэмжтэй болсон байна. Энэхүү гашуун туршлагаас бид юу сурч авах ёстой вэ гэхээр, нэгдүгээрт тухайн улсын төр засаг нь нутгийн уугуул иргэд буюу орон нутгийн иргэдтэйгээ ойр дотно ажиллаагүйгээс, тэдний хоорондын холбоо тасарснаас, хоёрдугаарт, уг уурхайг ажиллуулж байгаа компани нь олон улсын болон тухайн улсын хууль дүрэм, стандарт хэм хэмжээг баримталж ажиллаагүйгээс ийм эмгэнэлтэй явдал болдог байна.

Тэгэхээр, энэ гашуун туршлагаа санаад Рио Тинто ч хичээмээр байна, Монголын төр засаг ч хичээх хэрэгтэй санагдах юм. Хэдийгээр уул уурхайн салбарын өсөлт үсрэнгүй их байх ч уул уурхайн салбарт ажиллаж байгаа хөдөлмөрчдийн тоо ерөнхийдөө их бага байдаг байна. Жишээ нь, Оюу Толгой үйлдвэрлэлийн үе шатандаа зөвхөн 3,000 гаруйхан ажилтантай байна гэж байгаа. Энэ нь Монголын нийт хүн амын 1 хүрэхгүй хувь юм. Үнэндээ дэлхийн аль ч оронд уул уурхайн салбар нь хамгийн бага ажлын байрыг бий болгодог салбартаа тооцогддог юм байна.

Жишээ нь Австрали улсад 2011 оны байдлаар уул уурхайн салбар нь нийт хүн амынх нь ердөө 1.9%-д нь л ажлын байр бий болгож байсан байна. Энэ нь 11 сая хөдөлмөрийн насны хүнээс 217,100 нь л уул уурхайн салбарт ажилласан гэсэн үг. Уул уурхайн салбар нь гол экпортлогч болдог нь нууц биш юм. Хэдий тийм боловч уул уурхайн экспортын бүтээгдэхүүн хэт ихэсэх нь эдийн засгийн бусад салбарт байнгийн дарамт шахалт өгч байдаг. Түүнчлэн, байгалийн нөөц дахь дэлхийн эрэлт хэрэгцээ их байснаас улбаалан валютын ханш өсөж улмаар Монголын эдийн засгийн бусад салбарын өрсөлдөхүйц байдалд сөргөөр нөлөөлж эхэлдэг байна.

Монгол улс зөвхөн зэс, нүүрсийг их хэмжээгээр нь экпортлож гадагшаа гаргаж байгаа юм бишээ. Бид маш их ашиг орлогыг бас их хэмжээгээр нь экпортлож гаргаж байгаа гэсэн үг юм. Монголын уул уурхайн ашиг орлогын хэдэн хувийг гадныхан өмчилж байгааг олж тогтооход амархан. Монголд уул уурхай эрхэлж байгаа компаниудын хэд нь гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн тодотголтой байдаг билээ? Зарим нь бүр хэдий Монгол компани гэх ч толгой компани нь хэн, хаана байх, хувь нийлүүлэгчид нь хэн болох гээд олон салаа замаар Монголын уул уурхайн ашиг орлогыг бид гадагшаа экспортлож байгаа гэсэн үг.

Энэ ангилалд Оюу Толгой компани ч багтах юм. Учир нь Оюу Толгой нь өөрсдийгөө Дэлхийн түвшний уул уурхайн Монгол компани гэж сурталчилах боловч менежмент нь гадаадынхан (Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар Рио Тинто болон Айвенхоу майнз лимитед ба эдгээр нь Англи болон Канад улсын компаниуд), хувь нийлүүлэгчид нь 66% нь гадаадынхан гээд бодохоор зөвхөн Оюу Толгой ордын ашиг орлогын 66%-ийг бид гадагшаа экспортлож байгаа юм. Бусад компаниудын хувьд Монгол гэх тодотголтой гадны компаниуд Монголд албан ёсны оффисоо нээгээд л ганц орчуулагч, жолооч ажилд авснаар Монгол компани гэж өөрсдийгөө рекламдах нь хэнийг хуурах гээд байгаа гэлтэй.

Монголд Рио Тинто Оюу Толгой компанийн 66%-ийг эзэмшиж бараг 100% өөрийн хяналт дор ажиллуулж байхад зарим оронд энэ нь хуулиараа нарийн зохицуулагдсан байдаг байна. Жишээ нь, Австрали улсад гадаадын хувь эзэмшигчид нь тухайн компанийн менежментийн 15% хүрэхгүй хувьд хяналтаа тогтоодог хуультай байна.

Рио Тинто нь 2009 оны байдлаар Австрали улсад уул уурхайн компаниудын гадаад, Австрали эзэмшлийг, менежменттэй нь ангилан гаргасан байх ба өнөөдөр энэ судалгаагаа Монголын нөхцөлд хийсэн ч байж болох юм. Гэхдээ Рио Тинтогийн Монголд хийсэн үнэтэй судалгаанууд нь хэний мөнгөөр хэнд зориулсан, хэнд хэрэгтэй судалгаа хийсэн бэ гэдэг бас судлаж үзүүштэй зүйлүүдийн нэг юм.

Жишээ нь Рио Тинто компани 2012 онд хэдэн сая ам. доллараар АПКО гэх Америкийн ПР компанийг хөлсөлж нарийвчилсан судалгаа хийлгүүлснээс харахад тэрхүү судалгааг Монгол компани хийх бүрэн боломжтой байсан ба тэр судалгаа нь хэнд ч хэрэггүй судалгаа болох нь харагдаж байсан. Хамгийн гол нь тэр хэдэн сая ам. долларыг Монголын тал төлж байгаа юу эсвэл хөрөнгө оруулагч гэх тал өөрөө төлж байгаа юу гэдэг бас л асуулт, Учир нь бүх юм компанийн нууц буюу бидэнд ил тод биш байна гэж үзэх хүмүүс их байна.

Байгалийн нөөцийн үнийн үсрэнгүй өсөлт болон ажилчиддаа өгч байгаа бага цалингийн зөрүүнээс уул уурхайн компаниуд их ашиг олдог гэж Австралийн судалгааны хүрээлэнгээс тогтоожээ. Гэхдээ бид Монголын хилийн цаана очиж хуваагдаж байгаа ногдол ашиг нь хилийн дотор хувиарлагдаж зарцуулагдаж байгаа ногдол ашгаас Монголчуудад ямар ч үр өгөөжгүй гэдгийг эргэн харах ёстой байх.

Эцэст нь дүгнээд хэлэхэд онолын хүрээнд манай байгалийн нөөц Монголчуудын өмч боловч уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын хэм хэмжээ их байх тусмаа үр шим хүртэгч нар нь офшор буюу хилийн цаана байна гэсэн үг юм. Гадаадын хувь эзэмшилтэй гэдэг нь Монголын нутаг дэвсгэр дээр амьдардаггүй гадаад эзэд өсөн нэмэгдэж буй түүхий эдийн гэнэтийн ашгийг хүртээд сууж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр олон улсын жишгээс харахад Монголчууд бид уул уурхайн салбараасаа улс эх орондоо, ард түмэндээ ашигтай, үр өгөөжтэй байх 2 л арга зам байна.

Тэдгээр нь байгалийн нөөц ашигласны төлбөр болох роялтийг нэмэгдүүлэх эсвэл дэлхийн түвшинд үнэ өсөхөд бий болдог гэнэтийн ашгийн татвараа авах эсвэл хоёуланг нь авах сонголт юм. Гэтэл манайд 2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулагч гэх талтай Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) байгуулахаасаа өмнөхөн энэ гэнэтийн ашгийн татвараа тэглээд тэгээд роялтигаа 5-хан хувиар тогтоож өгсөн нь алсуураа Монгол Улс, манай ард түмэнд очих үр өгөөж маш бага гэж ойлгогдохоор байна.

УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ЯАЖ ХАРАГДАХЫГ ХҮСДЭГ ВЭ

Хэрэв бид А4 цаасыг хажуу талаас нь харвал их нимгэн харагдах ба дээрээс нь харвал далбагар зузаан харагдана. Үүний нэгэн адил аливаа зүйлийн хажууд жижиг зүйлүүдийг эргүүлэн тойруулж тавьснаар том харагдуулж болдогийн адил уул уурхайн салбар нь бодит харагдаж байгаа зүйлийг өөр чиглэлд хандуулж улмаар агуулга буюу хэлж ярих зүйлээ сайтар хянамгай сонгосноор хэм хэмжээгээ өөрсдийн хүссэн өнцгөөс харагдуулж чаддаг байна.

Үүний нэг жишээ бол Оюу Толгойн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулалтын зардал юм. Анхны төсөл дээр 2.7 тэрбум ам. Доллар байсан бол Хөрөнгө Оруулалтын Гэрээ байгуулагдахад 4 орчим тэрбум ам. Доллар болсон. Гэтэл өнөөдөр 7.9 тэрбум ам. Доллар болсон байх жишээтэй. Энэ нь цаашид 10 тэрбум ам. Доллар гарах сурагтай. Ингэж өсгөх нь хэнд ашигтай вэ?

Уул уурхайн салбар нь өөрсдийгөө сайн сайхнаар харагдуулахын тулд өөрийн гэсэн цахим хуудастай, өргөн цар хүрээг хамрах реклам сурталчилгаа зэргийг байнга боловсруулж түгээж байдаг. Уг салбар нь голдуу уул уурхайн салбар дахь хөдөлмөр эрхлэлт, сургалт, төлсөн татвар, хураамж, өсөн нэмэгдэж буй хувь эзэмшил, уул уурхайн экспортын түвшин зэргийн талаар түлхүү анхаарч ярьдаг байна. Жишээ нь хөдөлмөр эрхлэлтийг аваад үзье.

Оюу Толгойн өөрсдийнх нь өнөөгийн ажилчдын тоон дээр үндэслэвэл нийт 8,000 ажилтан гэдэг нь нийт хүн амын 0.3 % харин үйлдвэрлэл эхэлснээс хойшхи 3,000 ажилтан гэдэг нь нийт хүн амын 0.1% байна. Гэхдээ уул уурхайн компани нь уул уурхайн салбарт шууд бус хөдөлмөр эрхлэлтийг оролцуулж бодит байгаагаас хамаагүй их харагдуулахыг хичээдэг. Үүнийгээ мультфликацийн аргачилал буюу үржүүлэгийн нөлөөгөөр тооцож гаргадаг байна.

Энэ нь багш, сантехникч, мужаан хүн орлогоо яг адил нийгэмд зарцуулж байгааг зөвхөн уул уурхайн компаниуд эсвэл тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүс орлогоо зарцуулахыг нь үржүүлэгийн нөлөөллийн аргаар боддог байна. Энд гол ялгаа нь уул уурхайн компаниуд эсвэл салбарынхан нь бусдыгаа бодвол эдийн засагч, зөвлөх компаниудад мөнгө төлж салбарынхаа үржүүлэгийн нөлөө буюу шууд бус хөдөлмөр эрхлэлтийг, ажлын байрыг тооцуулж гаргаж чаддагт байгаа юм. Оюу Толгойн ачаар ажилтай боллоо гээд рекламдаад байх бус харин Оюу Толгой бий болгосон шууд ажлын байр буюу ажилтныхаа талаар ярих ёстой юм.

Гэтэл бүх салбар ингэж уул уурхайн салбар шиг шууд бус хөдөлмөр эрхлэлтийг тооцоод өөрсдийгөө дөвийлгөөд байвал Монголын хөдөлмөрийн зах зээл байгаагаасаа даруй 3 дахин их болж харагдах юм. Уул уурхайн салбар нь шууд болон шууд бус хөдөлмөр эрхлэлтийн тоогоо нэмээд түүнийгээ өөр нэг салбарын шууд хөдөлмөр эрхлэлттэй харьцуулж ярих нь шударга биш юм. Энд бид бас нэг зүйлийг анхаарах нь зүйтэй. Уул уурхай дахь хөдөлмөр эрхлэлт тогтворгүй байдаг, хүмүүс байнга л ажлаа сольж эсвэл халагдаж байдаг.

Үүний нэг шалтгаан нь уул уурхайн ажил тийм ч сайхан ажил гэж тооцогддоггүйд оршдог. Хэдий өндөр цалин авах ч тэрхүү цалин нь амь насны эрсдэл, нийгмээс хөндийрэх, ар гэрээсээ хол байх, гээс бусад сөрөг нөлөөллүүд нь авч байгаа цалинтай нь харьцуулбал хамаагүй их байдаг байна. Тэгэхээр уул уурхайн салбарын уналт нь цөөн тооны хувь эзэмшигч болон хэдхэн ажилчдын зовнил болохоос биш бусад салбарын адилхөдөлмөрийн зах зээлд нээх айхтар том нөлөө үзүүлэхгүй гэж олон улсын түвшинд үздэг юм байна.

Уул уурхайн салбарынхан бусдын адил аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлдөг боловч бусдаас хамаагүй бага татвар төлдөг. Үүний нэг шалтгаан нь уул уулрхайн компаниудад татварын элдэв хөнгөлөлт их үзүүлдэгт оршиж байгаа юм. Жишээ нь Оюу Толгойн Хөрөнгө ОруулалтынГэрээ (ХОГ) –ний 2.12 дугаар заалт татварын тайлангаар гарсан алдагдлыг дараалсан 8 жил, татвар ногдуулах орлогоос хасч тооцно. Хасагдах алдагдлын хэмжээ татвар ногдуулах орлогын дүнгийн 100%-иас хэтрэхгүй гэж заасан байдаг ба энэхүү заалт нь ХОГ байгуулагдахаас өмнө бол 2 жил буюу 50%-иас хэтрэхгүй гэж байсан. Хуулийн заалтыг бүр дордуулж өөрчлөөд улмаар Монгол улс аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Оюу Толгойгоос 8 жил авч чадахгүй байх бүрэн боломжыг нээж өгсөн заалт болсон гэж үзэх хүмүүс ч их байна.

Мөн ХОГ-ний 2.33 дугаар заалт нь Оюу Толгой төслийн барилгын ажлыг гүйцэтэж дуусах хүртэлх хугацаанд элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд Хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг олгоно. Шилжүүлэн тооцох хугацаа 3 жил гэжээ. Нэгдүгээрт, барилгын ажил дуусаагүй, дөнгөж 30%тай гэж сураг сонсогдоод байгаа. Одоо далд уурхайн барилгын ажил эхэлнэ. Хэзээ ч энэ барилгын ажил нь дуусах юм бүү мэд. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын зардал, хэмжээ нэмэгдэх тусам татвар хэлбэрээр буцааж авах хэмжээ нь их байх болно.

Жишээ нь 2.7 тэрбум ам.доллар байхад 270 сая ам.долларыг Оюу Толгой татварын хөнгөлөлт хэлбэрээр буцааж авах нь харин ХОГ байгуулагдах үеийн 4 тэрбум ам.доллар байхад 400 сая ам.доллар буцааж авах байж. Гэтэл өнөөдрийн байдлаар 7.9 тэрбум ам.доллар болж өссөн тохиолдолд 790 сая ам.долларыг Оюу Толгой Монголчуудаас татварын хөнгөлөлт хэлбэрээр буцааж авах гэж байна.

Энэ нь ядарсан Монголчуудад хэдэн цэцэрлэг, хэдэн сургууль вэ? Байгалийн нөөц ашигласны төлбөр нь аливаа нэг ресторан хоолны бараа материал нийлүүлэгч нартаа мөнгө төлдөг шиг, эсвэл барилгын компани барилгын материал нийлүүлэгч нарт мөнгө төлдөг шиг уул уурхайн компаниуд нөөц ашигласны хариуд Засгийн газарт мөнгө төлж байгаа нэг хэлбэр юм. Гэтэл бид нөөцөө бага үнэлж роялтигаа 5-хан % байхаар тогтоосон нь маш бага гэсэн шүүмжлэлийг мэргэжлийн хүмүүс өгч байдаг. Тэгэхээр бид үүнийгээ нэг эргэж харах нь зүйтэй. Уул уурхайн компаниуд ихэнхдээ нөөц ашигласны төлбөр дээр нэмээд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бодож хэлдэг. Тэгэхээр тэд их татвар төлөөд байгаа юм шиг харагддаг байна.

Үнэндээ энэ нь шударга биш юм. Жишээ нь барилгын компаниуд ч гэсэн төлсөн татвар дээрээ нэмээд барилгын материал нийлүүлэгч нарт төлсөн мөнгөө бодоод яриад байвал аугаа их татвар төлсөн мэт харагдах юм. Хэдий хуульд роялти-г татварын нэг төрөл гэж оруулсан боловч концепцийн хувьд энэ нь аливаа бараа бүтээгдэхүүн, нөөц, материал нийлүүлж байгаа нийлүүлэгч нарт төлж байгаа мөнгө юм. Тиймдээ ч байгалийн нөөц ашигласны төлбөр гэж нэрлэдэг, харин зарим оронд байгалийн нөөцийн түрээсийн төлбөр гэж нэрлэдэг ч бий.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button