С.Дэмбэрэл жинхэнэ эр хүн гэнэ
эхэлсэн. Уг сонгуульд хууль ёсоор УИХ-д суудалтай нам, эвслүүд өөрсдийн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд бусад намуудын тухайд зөвхөн дэмжигчийн хувиар оролцох ёстой. Өнгөрсөн оны парламентын сонгуулиар УИХ-д суудалтай болсон АН, МАН, МАХН, ИЗНН-аас Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх эрхмүүд тодорно.
Эдгээр намаас хэн, хэн нэр дэвших нь сүүлийн үеийн сонирхолтой сэдэв болоод байгаа. ИЗНН-ын дарга С.Оюун нэр дэвшихгүй гэдгээ дээр мэдэгдсэн. Харин тус намын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хувьд нэр дэвших боломж байгаа ч тэрбээр Миний хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших бодол огт байхгүй. Хүн өөрийнхөө хэмжээг мэддэг байх хэрэгтэй. Би өөрийгөө тийм хэмжээнд бэлтгэгдсэн хүн гэж үзэхгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг эрхбиш хашаад явчих хүн цаагуур тань байх л учиртай гэжээ. Энэ үгийг сонссон түүний дэмжигчид Монголын төрд ийм шударга хүн олон байгаасай. Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэдгийн амьд жишээ хэмээн С.Дэмбэрэл гишүүнийг жинхэнэ эр хүн болох тухай нь магтан сайшаажээ.Олны магтаалыг сонссон ч сонсоогүй юм шиг явж байгаагаас нь үзвэл ИЗНН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл аргагүй л жинхэнэ эр хүн бололтой.