Монголчууд усыг гамнадаг, хэмнэдэг техник технологитой танилцах цаг болсон

бөгөөд албан ёсоор 1993 оноос тэмдэглэж иржээ. НҮБ-аас цэвэр усны гачигдалд байгаа олон улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх талаар улс ор­нуудад уриалсныг Монгол Улсын Засгийн газар талархан хүлээн авч, 2005 оноос хойш Дэлхийн усны өдөр-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

Энэ удаа БОНХЯ, МҮХАҮТ, Усны үндэсний хороотой хамтран Усны дэвшилтэт техник, тех­нологи сэдэвт үзэсгэлэн, худал­даа зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд БОНХ-ийн сайд С.Оюун оролцсон юм. Тэрбээр Дэлхийн дээд хэм­жээний уулзалтад хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлуудыг эрэм­бэлэхэд ус II -т орж байсан. Тий­мээс ус бол нандин эрдэнэ гэдгийг хүүхэд ахуйгаас нь хүн бүрийн ой тоонд шингээх шаардлагатай байна. Энэ хүрээнд манай усны мэргэжилтнүүд ерөнхий боловс­ролын сургуулиудад усны ач хол­богдол, хэрхэн яаж зөв хэрэглэх талаар лекц уншиж байгаа. Мөн ундны усны талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Бас нэг ажил зохион байгуулагдаж байгаа нь энэ үзэсгэлэн юм.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орон усны асуудлаа шилдэг техник технологийн тусламжтайгаар ший­­дэж байна. Бид дэлхийн хөгж­­лөөс хоцрохгүйн тулд тэр­гүү­ний техник, технологийг нэвт­рүүлэх, ашиглах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас энэ үзэсгэлэнг зохион байгуулсан хэмээв. Усны дэвшилтэт техник, тех­нологи сэдэвт үзэсгэлэн худал­даанд нийт 29 аж ахуйн нэгж оролцож байгаа аж.

Эдгээр аж ахуйн нэгжүүд Герман, Америк зэрэг барууны өндөр хөгжилтэй орноос гадна БНХАУ, БНСАУ, Япон улсад үйлдвэрлэгдсэн ус цэвэршүүлэх, хатуулаг ихтэй усыг зөөллөх том, жижиг оврын тоног төхөөрөмжүүдээ танилцуулж байв.Энэ жилийн Дэлхийн усны өдрийг улс орнууд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Учир нь, 2013 оныг НҮБ-аас Усны хамтын ажиллагааны олон улсын жил болгон зарласан билээ. Дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрч, хүн амын ахуй, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйд шаар­дагдах усны хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нөгөө талаасаа хотын хүн амын төвлөрөл, усны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цэвэр усны нөөцийн хомсдол нүүрлэж байна. Дэлхийн гадаргын 70 гаруй хувийг ус эзэлдэг ч цэнгэг ус дөнгөж 2.5 хувийг эзэлдэг.

Үүнээс ашиглах боломжтой цэнгэг ус нь ердөө 0.5 хувь. Харин ашиглаж байгаа нь 0.2 хувь гэдгийг мэр­гэжилтнүүд тогтоосон байна. Өнөөдөр дэлхийн 1.1 тэрбум хүн ундны усаар гачигдаж, хором тутамд нэг хүүхэд шингэний дутагдалд орж алтан амиа алдсаар байна. Усны хомсдол гэдэг нь хүний шууд ба шууд бус үйл ажиллагаанаас болж байгалийн усны найрлага өөрчлөгдөж, усны чанар доройтохыг хэлдэг билээ. Манай орны хувьд хэт төв­лөрлийн улмаас нийслэлийн ундны асуудал хурцаар тавигдах болсон. Уул уурхайн үйлдвэрлэлээс болж говийн бүсийн хүн амын ундны ус тулгамдсан асуудлын нэг болоод буй билээ.

Усны үнийг нэмэхээсөөр аргагүй

Усны талаар төрөөс ямар бодлого барьж байгаа талаар байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунтай цөөн хором ярилцсан юм.

-Манай улс усаа маш зам­бараагүй хэрэглэж байгаа талаар мэр­гэжилтнүүд шүүмжилдэг. Хэ­рэг­лээг хязгаарлах, усыг зө­вөөр ашиглах талаар төрөөс ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны үнийг нэмэх нь усыг ариг гамтай хэрэглэх хамгийн гол суурь нь болдог юм билээ. Тиймээс усны тарифын асуудлыг Засгийн газрын хурлаар хоёр ч удаа хэлэлцүүлсэн. Тооцоо судалгаагаа нягтлаад, дахин хэлэлцүүлэхээр боллоо. Ер нь манайд ус ашигласны төлбөр маш бага байдаг.

Нэг шоо метр ус ашиглаад 50 төгрөг төлж байна. Тиймээс энэ үнийг тодорхой хэмжээгээр нэмэхээс өөр аргагүй. Гэхдээ айл өрхийн хэрэглээний үнэд өөрчлөлт орохгүй. Үйлдвэрлэлийн усны үнийг нэмсэн ч хэрэглэсэн усаа дахин ашиглаж буй аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэх боломжоор хан­гахын төлөө ажиллаж байна. Засгийн газрын тогтоол бат­лагдсанаар усыг байгаагаар нь ашигладаг замбараагүй байдалд дохио өгнө. Нэн түрүүнд усыг гамнахгүй бол болохгүй юм байна шүү, маш үнэтэй зүйл гэдгийг ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй байна.

-Өнгөрсөн оны Байгаль орчны багц хуульд усыг хамгаалсан заалтууд нэлээд хэд байсан. Энэ хуу­лийг хэрэгжүүлэх, мөр­дүү­лэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Өмнө нь усыг бохирдуулах, ямар хэмжээгээр хэрэглэх нь хэнд ч хамаагүй юм шиг байсан. Харин одоо ус бохирдуулбал төлбөр төлдөг болно. Мөн ус ашигласныхаа хэрээр төлбөр төлдөг болно гэх мэт маш олон зүйлийг Байгаль орчны багц хуульд тусгаж өгсөн. Одоо хэрэгжүүлэх журмыг нь гаргах гээд ажиллаж байна.

-Үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үнийг нэмэх ажил яг хэзээ­нээс мөрдөгдөх боломжтой вэ?

-Үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны төлбөрийг нэмэх нь зайлшгүй хийгдэх ёстой ажил ч гэсэн нөгөө талдаа бизнес эрхлэгчдэд дарамт уч­руулж болохгүй. Тиймээс усыг гамнадаг болгох, бизнесээ алдаг­далгүй авч явах боломжийг уял­дуулах замаар усны үнэ тарифын асуудлыг шийдвэрлэнэ. Бидний тооцоолж байгаагаар ойрын нэг сарын дотор Засгийн газрын журам батлагдах байх гэж бодож байна.

-Манай улсад говийн бүсийн усны асуудал хүнд байгаа. Танай яамныхан үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Энэ жил Таван толгой орчимд усны судалгааг дахин хийхээр төсөв батлуулсан. Говийн бүсэд усны гурван сав газар байдаг. Тэдгээр газарт усны сав газрын захиргааг байгуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ бүсийн ус хариуцах эзэнтэй болж байна гэсэн үг. Усны сав газрын захиргаа нь усаа ямар менежментээр ашиг­лах, яаж хамгаалах талаар төлөв­лөгөөгөө гаргана.

Монгол Улсын хэмжээнд усны сав газрын 29 захиргаа байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Говийн бүсийнхийг ирэх зургаадугаар сарын дотор бай­гуулна. Энэ төслийг дэмжих, бай­гууллагуудын менежментийг сайж­руулахад Дэлхийн банк орол­цохоор ярилцаж байгаа.

-Говийн бүсийн гүний усыг уул уурхайд ашиглаад дуусах нь гэж орон нутгийнхан нь их айдаг шүү дээ?

-Тийм ээ. Үүнийг олон ч жил ярилаа. Юутай ч шинэчлэлийн Засгийн газар Орхон говь төс­лийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь Орхон голыг тү­шиглэн газрын гадаргын усыг хуримтлуулаад тусгай хоолойгоор Дундговь, Өмнөговь руу татах юм. Төслийн ТЭЗҮ-ийг гаргах ажлын хэсэг ажилдаа орсон байгаа. Газрын гадаргын усыг хуримт­луулан ашиглах нь зөвхөн Орхон говь төслөөр дуусахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Улаанбаатар хотын цэвэр усны нөөц багаслаа гэж байна. Тэгвэл Туул голыг түшиглэн газрын гадаргын усыг хуримтлуулах, түүнийгээ ашиглах боломж бидэнд байгаа.

-Усны дэвшилтэт техник, тех­нологи сэдэвт үзэсгэлэн ху­дал­дааг зохион байгуулж буй нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Монголчууд усыг хэмнэдэг техник технологитой танилцах цаг нь болсон. Эдгээр техник тех­но­логийн тусламжтайгаар усны асуудлаа шийдсэн улс олон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button