Ажилгүйдэл Европын холбооны чуулганы гол сэдэв
өчигдөр мэдэгдэхдээ Эдийн засгийн сэргэлт болон ажилгүйдлийн асуудал нь Европын холбооны удирдагчдын хоёр хоногийн туршид хэлэлцэх гол сэдэв болно гэжээ. Европын холбоо болон бусад гишүүн орнууд өрийн хямралыг аргацаах талаар их хэмжээний хүчин зүтгэл гаргаж зохих үр дүнд хүрсэн хэмээн үнэлэгдэж байгаа.
Гэвч Европ тивийн иргэдэд нүүрлэж буй хамгийн яаралтай бөгөөд сэтгэл зовж байгаа асуудлыг зохицуулаагүй байгаа. Хүмүүс эдийн засгийн сэргэлт удаан байгаад итгэл алдарч буйг шинжээчид онцолж байгаа юм. Европын 2012 оны эдийн засгийн өсөлтийн хурд төсөөлснөөс бага байж, энэ онд үндсэндээ зогсонги байдалд орсон бөгөөд ажилгүйдлийн хэмжээ хүмүүсийн хүлээн авах хэмжээнээс хэтэрсэн хэмээн Хосе Мануэль Барросо мэдэгджээ.
Ийм байдлаас гарахын тулд Европын орнууд нэн тэргүүнд ажиллах хүчний зах зээл, нийгмийн халамжийн систем зэрэг салбарын бүтцийн чанартай өөрчлөлтийг үргэлжлүүлэх шаардлагатай. Үйлдвэрийн хэмжээ болон өрсөлдөх хүчнийг дээшлүүлэх нь зайлшгүй асуудал болсон юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн