Өмнөговьчууд Балгасын улаан нуураа авч үлдэх нь хуулийн үндэслэлтэй
нэлээд маргаан өрнөдөг. Нутгийн иргэд ордыг ашиглахыг эрс эсэргүүцэж байгаа бол Засгийн газраас тодорхой хэсгийг нь авч ашиглахаас өөр аргагүй гэж үзэн тогтоол, шийдвэрээ гаргасан.
Харин Усны тухай хууль шинэчлэгдсэнээр өмнөговьчууд Балгасын улаан нуураа авч үлдэх хуулийн үндэслэлтэй болох нь. Учир нь хуулийн 22.7-д Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авна гэсэн заалт оржээ.
Балгасын улаан нуур нь судалгаагаар хамгийн залуу, цэнгэг устай орд болох нь тогтоогдсон билээ. Тус ордыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан боловч дээрээс гаргасан тушаал шийдвэрийг дагахаас аргагүй байгаагаа орон нутгийнхан учирладаг. Харин тус ордыг улсын тусгай хамгаалалтад авах эрх зүйн орчин бүрдсэнээр өмнөговьчуудад нуураа авч үлдэх боломж нээгдсэн гэж хэлж болно.