АНУ-аас ирэх жуулчдын тоо өсчээ
гэж байна. Энэ сарын 23- 24-нд болох үзэсгэлэнд аймгуудын аялал жуулчлалын газруудын төлөөлөгчид хүрэлцэн ирж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах юм.
Түүнчлэн гадаадын компаниуд оролцож, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжийг эрэлхийлэх аж. Манай улсын хувьд аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн нь үндэсний үйлдвэрлэл. Мөн хөдөөний ахуй амьдрал. Түүнээс биш бүтээн байгуулалт, хотын амьдралд жуулчдыг татах зүйл байхгүй гэхэд буруудахгүй.
Салбарын яамны тооцоогоор 2012 оны байдлаар манай улсад гадаадын 623 мянга 823 иргэн ирсэн байна. Үүнээс 476 мянган нь аялал, жуулчлалын зорилгоор иржээ. Энэ тоог 2011 оных1ЭЙ харьцуулахад 218 мянгаар өссөн байна. Эдгээрийг улсуудаар нь тооцоолоход, Герман, Австрали, АНУ-гаас ирэх жуулчдын тоо жилд 5-20 хувиар тогтмол өсчээ. Харин аялал, жуулчлалаас орж ирж буй орлогын хэмжээ 286.5 сая орчим ам. долларт хүрсэн байна. Одоогийн байдлаар манай улсад 700 гаруй жуулчлалын оператор, 375 зочид буудал, жуулчны 390 бааз үйл ажиллагаа явуулж, эдгээрт 25 мянган хүн ажиллаж байгаа аж.
Аймаг, дүүргийн ЖДҮ- ийн салбарт тус бүр нэг тэрбум төгрөг зарцуулна. Энэ оны төсвөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 30 тэрбум төгрөг оруулах учиртай. Үүнийг 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт тус бүрт нэг тэрбум төгрөг хуваарилах зарчмаар зарцуулах юм байна. Гэхдээ цөөн сумтай аймгийн зээл шингээх чадварыг харгалзан үзээд арай багаар тооцон олон сум, хүн амтай ихтэй аймгууд руу зарим хэсгийг шилжүүлэх замаар зохицуулах аж.
Харин Сум хөгжүүлэх сан-гаас иргэдэд олгох бага хүүтэй зээлийн хувьд тухайн сумын Засаг дарга хариуцаж өгөх аж. Ингэхдээ арилжааны банкаар дамжихгүй, шууд иргэнд очих юм байна. Үүний хүрээнд өнгөрсөн онд нийт 24 тэрбум төгрөг төсөвт тусгасан. Нийт 330 сумандаа хуваарилахад хамгийн бага хүн амтай сумд 50 сая төгрөг, аймгийн төвд 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.