Дөрвөн настай ятгачид
ахадсан энэ хөгжмөөр өөрсдөө оролдсоор байгаад сурсан нь энэ. Цэцэрлэгийн эрхлэгч БШУЯ-аас Авьяас хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан урлагийн танхим тусгайлан бэлджээ. Улмаар дүүргийнхээ төсвөөс 10 сая төгрөг гаргуулж танхимдаа шаардлагатай хөгжмийн зэмсэгүүд, компьютер, радио төхөөрөмж зэргийг худалдан авч тохижуулсан байна. Цэцэрлэгийн балчир эзэд ятга тоглож сурсан нь үүнээс л эхтэй аж. Одоогоор том ая тоглоод сүрхий хөгжимдөж чадахгүй ч гэлээ Маамуу нааш ир, Могжоохон даагатай Жогжоохон хүү зэрэг дуулдаг дууныхаа аяыг төвөггүй тоглочихно.
Дуу хөгжмийн багш нь ятгачид-ынхаа тухай Нялх хүүхдээр том хүний тоглодог хөгжим тоглуулж ядраалаа гэж зарим хүмүүс бодож байж магадгүй юм. Гэвч хүүхдүүд өөрсдөө үүндээ маш дуртай. Харин ч бүр ятгаа тоглох гээд цэцэрлэгтээ ирэх дуртай болоод байгаа. Бас их авьяастай. Ер нь хүүхдийн авьяасыг багаас нээж хөгжүүлнэ гэдэг буруу зүйл биш. Гол нь хүмүүсийн хэлээд байгаа шиг ядрааж, залхааж л болохгүй. Бид л хүүхдээ хэтэрхий их эрхлүүлж, хэл амаа хүртэл хазлан яриад байдаг болохоос хүүхдийн хөгжил өндөр түвшинд байдаг.
Тэд өөртэй нь найз шиг хандаж, ярилцахад дуртай байдаг. Гол нь ээж аавууд хүүхдийнхээ авьяас, чадварт нялх гэлгүй итгэдэг байх хэрэгтэй хэмээн ярьсан юм. Багш бүр ийн бодож, хүүхэд бүрийг багаас нь ингэж хөгжүүлж, хүмүүжүүлж чадвал бидний маргааш өнөөдрөөсөө сайхан байх болно гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Үүнээс гадна Ном хөтөлбөрийг ч цэцэрлэг дээрээ амжилттай хэрэгжүүлж байна. Хүүхдэд зориулсан номын сангаа эцэг эхчүүдийн тусламжтайгаар улам баяжуулж одоо 200 гаруй хүүхдийн номтой болсон байна. Ганц хүүхдийн ном гэлтгүй залуу ээж аавуудад зориулсан хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх гарын авлагууд ч байлаа. Гэвч ажил ихтэй эцэг эхчүүд тэр бүр ирээд зориулан бэлдсэн номын сангаар үйлчлүүлж чаддаггүй байна. Харин цэцэрлэгийн эрхлэгч үүнийг зохицуулах мэргэн арга олсон нь Номын богц байв.
Энэ нь хүүхдэд болон ээж аавуудад зориулсан номуудыг гэрээр нь аялуулж уншуулах ажил юм. Ингэснээр хүүхэддээ үргэлж цаг гаргаад байж чаддаггүй аав ээж нь үрсдээ орой бүр үлгэрийн ном уншиж өгөхөөс гадна өөрсдөө хүүхэд хүмүүжүүлэх ухаанд суралцаж байна. Аливаа аян, хөтөлбөрийг зөвхөн нэр лоозон төдий явсаар цаг хугацааг нь дуусгах нь утгагүй зүйл. Хамгийн гол нь үр дүн чухал хэмээн Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч дахин дахин хэлж байсан юм.
Г.Уянга
Оллоо.мн