Д.Болд youtube.com-д top 5 tracks цэс нээжээ
Монголын хамтлаг, дуучдаас анх түрүүн channel-тай болсон тэрбээр өөрийн клип, тоглолтын бичлэг, ярилцлагаас бүрдсэн 37 видеог одоогоор тавиад байгаа аж. Мөн top 5 tracks хэмээх цэсийг нээсэн бөгөөд энэ нь хөгжсөөр Болдын 100 шилдэг клип болох гэнэ.
Дуучин Д.Болдтой холбоотой өөр нэгэн мэдээлэл гэвэл Монгол поп-2 цомогт орсон Монгол түмэн дуундаа Hero студийн уран бүтээлчдээр клип хийлгэж байгаа бөгөөд энэ хавраас эхэлсэн зураг авалтдаа оржээ.
Сонирхуулахад зураг авалтад казак айл, шонхор шувуу ч багтсан гэх. Уг клип сарын дараагаас үзэгчдийн хүртээл болох юм байна.
Г.Уянга
Оллоо.мн