СӨХ-ын Дээд зөвлөлийг татан буулгах асуудлыг хэлэлцэж байна
Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны Дээд зөвлөлийг татан буулгах, хууль бус орлогыг хураан авах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг байгуулага байсаар атал Дээд зөвлөл гэж бас нэг байгууллага байх ёсгүй. Энэхүү байгууллагын үйл ажиллагаатай сайтар танилцахгүйгээр УИХ-ын гишүүн Л.Арвиныг энэ байгууллагыг удирдах болсонд харамсч байна. Ямартай ч ШӨХТГ энэхүү хууль бус үйл ажиллагаатай Дээд зөвлөл гэх байгуулагыг татан буулгахаар шүүхэд өгөөд байгаа. Шүүхийн үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэж байлаа.
Л.Тамир
Оллоо.мн