Зам барилга, засвар, арчлалт хамгаалалтын ачааны машинууд шаардлагатай тохиолдолд хотын төвөөр хөдөлгөөнд оролцоно

хязгаарлалттай оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмын төслийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаарлалттай оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмын төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 3 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд шуудан, хүнсний хангамжийн машин зэрэг ачааны автомашиныг ямар зохицуулалтаар хэрхэн хөдөлгөөнд оролцуулах , хориглосон цаг болон байршлын хувьд амьдралд илүү ойр болгож цэгцлэх шаардлагатай гэж үзэн журмын төслийг буцаасан.

Ажлын хэсэг НИТХ-ын Тэргүүлэгчдийн эдгээр саналыг тусган журмыг дахин боловсруулж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж байгаа юм. Ачааны автомашиныг хотын төвийн зарим гудамжинд түр зөвшөөрөлтэй хөдөлгөөнд оролцуулах журам 2009 оноос эхлэн мөрдөгдөж эхэлсэн байна. Нийслэлийн замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Жаргалсайханы танилцуулснаар НИТХ-ын 2009 оны 153 дугаар тогтоолоор нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохицуулалттайгаар оролцуулах журмыг баталсан байна.

Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцлогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор баталсан энэхүү журмын дагуу хотын зарим хэсэгт замын хөдөлгөөнд оролцох ачааны автомашинд түр зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын цагдаагийн газар хэрэгжүүлсээр иржээ. Харин Засгийн газрын 2013 оны 190 дүгээр тогтоолоор нийслэлийн бүтцийг баталсан бөгөөд энэхүү тогтоолын дагуу нийслэлийн Нийтийн тээврийн газар нь Нийслэлийн Тээврийн газар болон өөрчлөгдөж, Улаанбаатар хотын доторх ачаа тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхээр болсон юм.

Тиймээс дээрх журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон байна. Журамд зааснаар бүх жин нь 3500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны автомашиныг С ангиллаар гэж өөрчлөн, чиргүүлтэй автомашиныг Е гэсэн ангиллаар зөвшөөрөл олгоно гэж тусгасан байна. В ангиллын ачааны автомашиныг өдрийн 1000-2000 цагийн хооронд хотын зарим гудамжуудад хөдөлгөөнд оролцохыг хориглох байсныг 1100-2000 цаг болгон өөрчилж, С, СЕ ангиллын ачааны автомашинийг бага тойруугийн гудамж, замууд, Энх тайвны өргөн чөлөөнд, Чингисийн өргөн чөлөөнд, Энэбишийн өргөн чөлөөнд, Сөүлийн гудамжинд, усны гудамжинд 0800-2100 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлахаар шинэчилсэн журамд тусгажээ.

Мөн цэвэр усны шугам хоолойн дуудлагын автомашин, дулааны шугам сүлжээний засвар дуудлагын автомашин, холбооны шугам сүлжээний гэмтлийн машин хотын зам барилга, засвар, арчлалт хамгаалалтын автомашин, хотын тохижилт үйлчилгээний автомашин, шуудан зөөврийн автомашин зэрэг ачааны автомашинууд зайлшгүй тохиолдлын үед замын болон дагалдах хуудсанд заагдсан маршрутаар хориглолсон замд нэвтэрч хөдөлгөөнд оролцоно гэж тусгасан байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд, Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмыг баталлаа. Энэхүү журам батлагдсанаар гудамж замын хөдөлгөөний нягтрал, ачаалллыг бууруулж, хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс гадна замын эвдрэл, гэмтэл багасгахад чухал нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзэж байна. Журам 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө. Харин нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашин оролцуулах түр зөвшөөрлийн хураамжийг 2013 оны 3 дугаар сарын 28-нд болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн тогтоох юм байна.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button