Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар БНСУ-аас туршлага судалж байна
БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Санхүү Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын хяналтын газрын дарга Д.Батмөнх, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч З.Мөнхтуул, Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга П.Батсайхан, Гадаад харилцааны албаны дарга Б.Пүрэвжав нарын бүрэлдэхүүнтэй айлчлалын баг энэ өдөр БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагийн Ерөнхийлөгч Пэ Хун Ги-тэй уулзалт хийлээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нотолгоонд суурилсан хяналт хэрэгжүүлэх, улсын байцаагчдыг чадавхжуулах чиглэлээр БНСУ-ын ХАБЭМ-ийн агентлагын үйл ажиллагаа, туршлагыг судлах, тулгамдаж буй асуудлаар хамтран ажиллах, дэмжлэг авах чиглэлээр санал солилцоход айлчлалын зорилго оршиж байгаа юм.
Мөн айлчлалын үеэр БНСУ-д суугаа элчин сайдын яамаар уламжлан БНСУ-ын Ургамал амьтан далайн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн хяналтын агентлагт зочлон цаашид хамран ажиллах эхлэлийг тавина.
Б.Сансартуяа
Оллоо.мн