Дархан-Уул аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс хуралдлаа
Хуралд СХЗГазрын алба хэлтсийн дарга нар, орон нутгийн 8 аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дарга нар оролцсон байна.
Хурлаар Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн хамт олон, бусад аймгийн төлөөлөлд шинэчлэлийн Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр газраас төлөвлөж буй болон зохион байгуулж байгаа ажлын талаар үйл ажиллагааны чиглэл бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл хийгджээ.
Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэст Ажил эрчимжүүлэх тухай Газрын даргын даалгаврын хэрэгжилт биелэлтийн байдалтай танилцан, ажил сайжруулах, эрчимжүүлэх чиглэлээр анхаарах асуудлуудын талаар хэлтэс, алба бүр тодорхой чиглэлүүд өгчээ.
Энэ үеэр даргын зөвлөлийн гишүүд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзан Дархан-Уул аймгийн төр захиргааны байгууллагаас Стандартчилал, чанар баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллах ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ Дархан-Уул аймгийн Монгол Алтан тос ХХК, Поликом ХХК-ийн Жаргалан үйлдвэр, ДСЦТС ХХК-ийн цахилгаан тоолуурын лабораторийн үйл ажиллагаатай танилцжээ.
С.Саранзаяа
Оллоо.мн