Баялгаас үүдэлтэй орлогыг ирээдүйдээ хадгалах ёстой

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансентай ярилцсанаа хүргэж байна.

-Баялгийн сангийн тусламжтайгаар хойч үедээ хуримтлал бий болох тухай яригдаж байна. Харин Монгол Улсад Баялгийн сан байгуулах боломж нохцөл ямар байна вэ. Монголын онцлог гэж байна уу?

-Уул уурхайн салбар хөгжсөн улсууд Баялгийн сан байгуулдаг. Гэхдээ улс орнууд хууль эрх зүй, бусад нөхцөлөөрөө өөр өөр байдаг. Байгалийн баялгаас үүдэлтэй орлогыг ирээдүйдээ хадгалах ёстой. Ер нь байгалийн баялгаа газрын хэвлийгээс гаргаж, хөрөнгө мөнгө болгон ашиглаж байгаа нь жинхэнэ утгаараа баялаг биш юм.

Харин ч нэг баялгийг шавхаж, санхүүгийн хөрөнгө үүсгэж байна. Тиймээс ирээдүйнхээ эрх ашиг, өнөө үеэ бодсон ч тэр баялгийнхаа тодорхой хэсгийг хадгалах хорэгтэй. Энэ хуримтлалыг бодлогоор тодорхойлох ёстой. Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай байснаар хүни й ур чадвар өсдөггүй. Голчлон хүнд техникээр үйл ажиллагаа явуулдаг учраас техник, программ л хөгжих боломжтой. Тиймээс ажиллах хүчний хувьд ч асуудал үүснэ гэсэн үг.

Баялгийг хойч үедээ өвлүүлэх замаар одоо үеийн эдийн засгийн хэт халалт, өндөр инфляди, ханш чангарах дарамт, авлига хээл хахууль зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлаас одоо үеийнхнийг хамгаалах хэрэгтэй. Үүний шилдэг хэрэгсэл нь баялгийн сан байгуулж, уул уурхайгаас олсон хөрөнгийг хадгалах арга юм.

-Байгалийн баялгаасаа хуримтлал үүсгэх боломж бий. Харин Баялгийн сангийн хөрөнгөө хэрхэн зарцуулах вэ гэдэгт та ямар санал хэлэх вэ?

-Энэ сан нь зарцуулах биш хадгалах зорилготой юм. Засгаас хийдэг зарцуулалт, хөрөнгө оруулалтыг бүгдийг төсвөөс дамжуулах нь харьцангуй хяналттай, ил тод гэж үздэг. Ер нь төсвийн хөрөнгө зарцуулдаг олон байгууллага байх шаардлагагүй. Баялгийн сангийн гол зорилго нь хадгалах.

Гэхдээ хөгжиж байгаа улс орнууд сангаасаа тодорхой төсөлд зарцуулах нь мэдээж. Түүнийг эдийн засгаа халаахгүйгээр хэрхэн зарцуулах вэ гэдэг нь л чухал. Аливаа улс оронд хүний болон дэд бүтцийн эдийн засгийн чадавхи гэж байдаг. Тэр чадавхиасаа давсан хөрөнгө оруулалт хийхээр эдийн засгийн халалт бий болно. Халалт нь хөрөнгө оруулалтыг ямар ч үр дүнгүй болгодог. Инфляци, үнэ хөөрөгдөл бий болох зэрэг сөрөг үзэгдлүүд их гардаг. Тиймээс ашиггүй хөрөнгө оруулалтаас аль болох татгалзаж, хадгалах гэсэн гол зорилгодоо анхаарах нь зүйтэй.

-Баялгийн сангийн хөрөнгийг дан ганц мөнгө биш, хувьцаа хэлбэрээр бүрдүүлж болох талаар хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж байсан?

-Сангийн хөрөнгийг ямар хэлбэрээр хадгалах нь одоогоор чухал асуудал биш.

-Яагаад?

-Эхний ээлжийн сангийн хөрөнгө удирдах чадавхи муу байдаг. Тиймээс аажмаар хөгжүүлэх замаар өндөр зэрэглэлийн найдвартай бонд гэх мэтээр хурдан хөрвөж, бэлэн мөнгө болох боломжтой чиглэлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Түүнийгээ урт хугацааны хөрөнгө оруулалтад хийх боломж гарч ирнэ.

Норвеги улс Баялгийн сангаа бүрдүүлж эхэлснээсээ хойш одоогоор 550 тэрбум ам.долларын хөрөнгө бүрдүүлж чадсан. Энэ хөрөнгөө хадгалуулаад жилд дөрвөн хувийн ашиг авдаг. Энэ нь 22 тэрбум ам.доллар буюу нэг хүнд 4000 ам.доллар гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ээс хэд дахин их ашгийг зөвхөн Баялгийн сангийн хүүнээсээ олж байна.

-Манай улс татварын хувь хэмжээндээ ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр Баялгийн сангийн хөрөнгөө бүрдүүлэх боломж бий юу?

-Бидний тооцоолсноор Засгийн газрын нийт орлогын 20 орчим хувийг уул уурхайн салбараас олж байна. Энэ нь зөвхөн шууд татвараас төвлөрсөн орлогын хэмжээ. Үүнээс гадна уул уурхайн салбараас тусгай сангуудад хөрөнгө төвлөрүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, Хүний хөгжлийн сан байна. Тиймээс одоо мөрдөгдөж байгаа татварын хувь хэмжээгээ нэмэхгүй, татварын орлогоо хасахгүйгээр төрийн үргүй зардлаа багасгах, үр ашиггүй төслүүдээс татгалзах зэргээр хөрөнгө төвлөрүүлэх боломж бий.

Монгол Улс татварын орчин харьцангуй таатай орны тоонд ордог. Тиймээс нийгмийн харьцангуй өндөр орлоготой хэсэгт татварын хувь хэмжээг бага зэрэг өсгөх замаар хуримтлалдаа нэмэрлэж болох юм.

-Уул уурхай түшиглэсэн эдийн засаг гадаад хүчин зүйлд өртөмхий байдаг. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Тийм ээ. Уул уурхайн эдийн засаг эрдэс баялгийн олон улсын ханшаас ихээхэн шалтгаалж, байнгын өсөлт, бууралттай байдаг. Үүний сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар бий болсон төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгөө эдийн засаг хүнд болсон үед төсвийн алдагдлаа нөхөх маягаар ашиглах боломжтой.

Хамгийн гол нь хуримтлал сайн байх хэрэгтэй. Тэгвэл өвөлжилтийг өнөтэй давна гэдэг шиг эдийн засгийн хямралыг хөнгөн маягаар өнгөрөөх боломж бүрддэгээрээ онцлогтой. Энэ бол харьцангуй богино буюу тав орчим жилийн зохицуулалт юм. Харин урт хугацаанд баялгийг өвлүүлэх сан байгуулж, ирээдүй хойч үедээ өв уламжлагдан ирсэн байгалийн баялгаас хадгалж үлдээх замаар баялгийн хараал гэдэг үзэгдлээс сэргийлэх боломжтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button