МИАТ-ын мөнгө угаасан хэрэгт дахин нэг хүнийг баривчиллаа
Улсын Мөрдөн байцаах газрын албан хаагчид тус хэрэгт холбоотой дахин нэг хүнийг саатуулсан тухай эх сурвалжаас мэдээлэл ирлээ. Энэ нь манай нэгэн арилжааны банканд ажилладаг Г.Саранчимэг гэх эмэгтэй юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 166-ийн1.3 буюу мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр баривчилжээ.
Дайны эрсдлийн даатгал нэрээр МИАТ-ын удирдлагууд долоо орчим сая ам.долларыг угаасан бөгөөд үүнээс 4.7 сая ам.долларын эздийг хууль хяналтынхан тогтоогоод байгаа юм.
Тус их хэмжээний мөнгө угаасан хэрэгт ТӨХ-ны дарга асан одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албыг хашиж байгаа Д.Сугар холбогдоод байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд МИАТ-аас угаасан мөнгө болох 48 сая иенээр Токиогийн баячуудын хороололд байр худалдаж авсан гэх баримт бүхий нийтлэл зарим цахим хэвлэлээр цацагдах болсон. Гэсэн ч ҮХЦ Д.Сугарын бүрэн эрхийг нь чөлөөлөхгүй байгаагаас мөрдөн байцаалт явуулж, шалгаж болохгүй байгаа аж.
Ами
Оллоо.мн