Компанийн бүтээмжийн практик менежмент сургалт зохиогдоно
Блю Скай Тауэр цогцолборын 3 давхарын хурлын танхимд явуулах гэж байна.
Энэхүү сургалт нь бүтээмжийн үндсэн суурь ойлголт, бүтээмжийг бий болгох, хэмжих, нэмэгдүүлэх арга барилуудын талаарх онолын мэдлэг, мэдээллийг өгөхөөс гадна бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэрэгсэлүүд, бүтээмжийн менежментийг практик дээр хэрхэн нэвтрүүлж, хэрэгжүүлэн ажиллаж болох тухай мэдлэг, чадавхийг хамарсан болно.
Бизнес болон үйлдвэрлэлийг удирдах, үйл ажиллагааг нь явуулахад зайлшгүй шаардагддаг бусад суурь ойлголтуудыг бүтээмжийг нэмэгдүүлэх арга барил, арга хэрэгсэлүүдтэй хослуулан өөрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, системтэй хэрхэн уялдуулан ажиллаж болох талаарх мэдлэг, мэдээллийг олгож чадавхи суулгана. Хөтөлбөрийн хүрээнд лекц, семинар, хэлэлцүүлэг, багийн ажил, дадлага ажил, агуулгатай холбоотой сэргээх тоглоом зэрэг багтсан болно.
Сургалтын нийт төлбөр 400 000 төгрөг. Сургалтын төлбөрт өдрийн хоол, цай, кофе, бусад шаардлагатай зүйлс, тараах материал зэрэг багтсан болно.
Хавсралтаас сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр, танилцуулга, бүртгэлийн хуудас зэргийг үзнэ үү. Сургалт болон бүртгэлийн талаар нэмэлт мэдээлэл шаардлагатай бол доорхи хаягуудаар холбоо барина уу. Утас 99862552, 88110202, И-мэйл [email protected]