Г.Уянга гишүүнд тамхины хууль үйлчлэхгүй
байгаа билээ. Харин дээрх хууль нь УИХ-ын зарим нэгэн гишүүдэд л үйлчилдэггүй бололтой.
Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Уянгын өрөө тамхины утаанд дуниартаж байсан гэвэл та итгэх үү. Итгэхгүй ч байж магадгүй. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт гишүүнтэй уулзах гэж очсон хоёр сэтгүүлч өрөөгөөр нь шагайтал эрхэм гишүүн маань тамхи баагиулсан хоёр бүсгүйтэй хамт сууж байжээ.
Түүний өрөө төрийн ордны баруун жигүүрийн гурван давхарын 325 тоотод байдаг. Уг нь төрийн ордонд тамхи татах нь байтугай тамхи татдаг гишүүдээ нүд үзүүрлэх болсон дуулдсан.
Гэтэл хатагтай Г.Уянгад өөрийнх нь батлалцсан хууль үйлчилдэггүй бололтой юм. Төрийн нэрийн өмнөөс гэж хууль баталчихаад ажлынхаа өрөөнд тамхи баагиулсан хүмүүсийг орогнуулж суух нь хуульд хэр нийцтэй вэ, эрхэм гишүүн Г.Уянга аа.