Таван толгойгоос ашиг хүртэх үлгэр УИХ-ын дараагийн сонгуультай золгох нь

тусаа үзүүлэхгүй нь бололтой. Уг нь тус компани олон улсын зах зээл дээр хувьцаагаа гаргасан бол 1072 хувьцаатай иргэд ногдол ашгаа хүртэж, зарах хүсэлтэй нь нэг сая төгрөг бэлнээр өвөртлөх боломжтой байсан. Харин төр засаг нь энэ асуудлаар ард иргэддээ цонхны даанаас чихэр долоолгосоор өдийг хүрлээ.

Өмнөх засгийн үед Тун удахгүй IPO хийж, ард олноороо ашиг хүртэнэ гэж хоёр жилийн турш ярьсаар байгаад УИХ-ын сонгууль өнгөрөөсөн. Харин шинэчлэлийн Засгийн газрыг суудлаа авсны дараахан Эрдэнэс Таван толгой компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь Манай компани снихүүгийн хүнд байдалд орчихоод байна. Өмнөх Засгийн глзар саалийн үнээгээ алаад идчихэж. Тиймээс энэ орд газраас ойрын хугацаанд ашиг хүртэх боломжгүй. Гэхдээ бид ирэх хавар олон улсын зах зээл дээр IPO хийнэ хэмээн мэдэгдэж байсан.

Гэтэл одоо энэ хугацаа бүр хоёр жилээр хойшилсон байх юм. Тодруулбал, Уул уурхайн яамны сайд Д.Ганхуягийн мэдэгдсэнээр Эрдэнэс Таван толгой -н IРО-г 2015 онд багтаан хийхээр төлөвлөсөн гэнэ. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Таван толгой компани Чалко-д 186 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нүүрс нийлүүлэх өртэй аж. Өмнө байгуулсан гэрээний дагуу нүүрсээ өгч, өр төлбөрөө барагдуулбал Монгол Улс 50-60 сая ам.долларын алдагдал хүлээх тооцоо гарчээ.

Ийнхүү өр шир, дэд бүтцээ шийдэх гэсээр Таван толгойгоос ашиг хүртэх үлгэр УИХ-ын дараагийн сонгуультай золгох нь.

Одоогоос гурван жилийн өмнө УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу Таван толгойн нүүрсний ордыг ашиглах эрхийг төрийн өмчит Эрдэнэс Таван толгой компанид шилжүүлсэн. Энэ үеэр хувьцааных нь 10 хувийг иргэдэд унэгүй, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгөх, харин 30 хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах даалгаврыг Засгийн газарт өгсөн.

Тухайн үед 536 хувьдаа авсан иргэд хөөрөн баярлацгааж байхад харин компанигүй иргэд аж ахуйн нэгжид хямдхан зарахыг эсэргүүцсэн юм. Улмаар 2011 оны гуравдугаар сард У ИХ 57 дугаар тогтоол гаргаж, хүн бүрт сонгуулиар амласан 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол Улсын иргэдэд Эрдэнэс Таван толгой-н нийт хувьцааны 20 хүртэлх хувийг буюу нэмж 536 хувьцааг эзэмшүүлэхээр болсон.

2012 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас иргэдэд хоёр дахь 536 ширхэг хувьцаагаа нэг сая төгрөгөөр борлуулах сонголт буйг зарлаж, засаг эндээс хямд авсан хувьцаагаа аж ахуйн нэгжүүдэд ижил тэнцүү ч өндөр үнээр худалдах шийдвэр гаргаснаар Таван толгой гэх дэлхийд тэргүүлэх нүүрсний нөөцтэй энэ ордын асуудал жинхэнэ бантан болж хувирсан юм.

Яагаад ийм байдалд орсон талаар эдийн засагч Д.Жаргалсайхан тодруулахад Компани зээл аваад буяны ажил хийдэггүй, хөрөнгө оруулалт хийдгийг мэддэггүй Сангийн сайдтай хойно Монгол Улсын төрийн өмчит компаниуд яагаад алдагдалтай байгааг гайхах хэрэггүй.

Эрдэнэс Таван толгой-н хувьд компанийн сайн засаглал байтугай, ямар ч засаглал байхгүй. Өөрөөр хэлбэл, улстөрийн намуудын сонгуулийн амлалтыг биелүүлэхэд зориулан мөнгө зээлдэг, компанийн биш улстөрийн ажил хийж байна гэсэн үг хэмээн оновчтой хариулт хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button