Маргааш Эх дэлхийн цаг
Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйлдлээс болж дэлхийн уур амьсгал эрс өөрчлөгдөж байгаа бөгөөд хэрвээ энэ янзаараа байвал мөхлийн эрмэг дээр удахгүй хүрнэ гэж судлаачид үзэх болсон. Тэгвэл энэхүү уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, байгалийн шавхагдаж буй нөөц баялагаа хамгаалахын тулд улс орнууд тэмцэж байна.
Үүний нэг бол дэлхий нийтээр цахилгаанаа цаг унтрааж эрчим хүчээ хэмнэх Эх дэлхийн цаг арга хэмжээ юм. Манай улс тус арга хэмжээнд нэгдээд дөрөв дэх жилийн нүүр үзэж байгаа бөгөөд эх дэлхийгээ хайрлах залуусын сэтгэлгээ ч өөрчлөгдөж байгаа талаар зохион байгуулагчид онцлов. Өнөө жилийн Эх дэлхийн цаг-т 150 гаруй орны 7000 орчим хот, тосгон, суурингууд буюу хоёр тэрбум хүн нэгдэхээр болжээ.
С.Саранзаяа
Оллоо.мн