Аа яа яа, бурхнаар бөөлжөөд л…

баахан дуулав даа.

Одоо харин зохиолын залуу дуучид Гуулин бурхнаар бөөлжөөд байдаг Галт сумын Мөнгөнчимэг 13 жил гээд гонгинолдвол зохилтой.

Жижигхэн Монгол маань сайн цагийн 1000 бурхан, ХХI зууны 10 мянган бөө, удган, догшин сахиус нараа арайхийж нэг юм арга эвэнд нь оруулж, байх ёстой газруудад нь түр зуур ч болтугай номхотгож тайвшруулчихаад сууцгааж байтал еэ бүү үзэгд, Хөвсгөлийн Галтаас бурхан төрүүлдэг амилсан чаралбаа, доод сүвнээсээ есөн кг чулуу гаргаад шидчихдэг эх дагина гэнэтхэн мэндэлчихдэг юм байна.

Аа яа яа. Хөвсгөл аймгийн Галт сумын жирийн ард Ванданмагсар гуай уг нь дөрвөн хүүхэд төрүүлж өсгөж л дээ зайлуул. Гурван том нь ч яах вэ дээ. Гуулин бурхнаар гулгих нь байтугай тараг, хоормогоо ч тургиж үзэлгүй өсцгөөсөн байгаа юм. Тэгж байтал бурхны бүрэлваа тэдний жаахан бор гэрийг таалан соёрхсоноор бага охин Мөнгөнчимэг нь гэнэтхэн л нэг өдөр шингэнээр биш хад, чулуугаар шээгээд эхэлсэн гэнэ. Базарваань хум пад.

Анх 2011 оны гэгээн цагаан өдөр бие засах гээд суусан охиных нь доороос 9.7 кг чулуу түс хийгээд ойчиход хөөрхий хөгшин эцэг нь золтой л чад хийчихээгүй гэнэ лээ. Аргагүй шүү дээ. Ус гардаг газраас нус биш бүр хувингийн чинээ хад чулуу өнхрөөд ойчихоор чинь цочирдолгүй яадаг юм. Ванданмагсар гуай тулдаа л тэсч үлдсэн байгаа юм, зайлуул. Өөр хүн байсан бол ч ээ бурхан минь, сүйд болохгүй юу. Одоо жишээ нь далдыг хардаг Далай лам байсан ч төрсөн охиных нь юу яадаг сүвээр хад чулуу, бурхан цуваад унавал сэтгэл санаагаар унаж, амьдаараа арьс, яс болох байлгүй.

Монгол хүн тулдаа, Хөвсгөлийн хүн тулдаа л тэссэн хэрэг шүү дээ, хөөрхий.

За тэгээд яах вэ дээ. 2011 оноос хойш 20 гаруй гуулин бурхныг ёстой л есөн сүв-ээрээ төрүүлж эх барьж авчихаад байгаа босоо ороолон В.Мөнгөнчимэгт 2000 гаруй чулуун хүүхэд-ээ эх барьж авахын тулд бага сургууль төгсөх ч чөлөө зав олдсонгүй, чааваас. Мах цусанд төрсөн эм хүн л юм болохоор байнга л гуулин бурхан, чулуу төрүүлээд байя гэж бодохгүй шүү дээ хөөрхий. Тэгээд хүнтэй сууж айлын эхнэр болсон байгаа юм. Тэгсэн чинь хоёр жил өнгөрчихөөд байхад час хийсэн дуутай, халуун цустай хөөрхөн хүүхэд биш арван мутраа арзайлгасан гуулин бурхад л цуваад байдаг нь дээд тэнгэрийн таалал гэнэ шүү, базарваань.

Гуулин бурхан төрүүлэх өглөө нь андашгүй байдаг гэнэ. Шууд л дээд тэнгэрээс За чи өнөөдөр баян Намсрай бурхан төрүүлнэ шүү гээд л түс хийтэл лүндэн буулгачихдаг байна. Тэгээд л хөөрхий муу В.Мөнгөнчимэг дүлж, тургиж, нус нулимстайгаа хутгалдаж, 3-4 цаг шар махтай-гаа хатаж байгаад гялалзаж, гялтганасан жигтэйхэн хөөрхөн бурхан төрүүлдэг юм байна.

Бурхан, чулуу хоёр В.Мөнгөнчимэгийн жаалхан ганц саванд багтдаг хорвоо гээд бодохоор элгээ хөштөл инээмээр ч юм шиг, духаа цоортол мөргөмөөр ч юм шиг.

Ингэхэд Алтан цөгц-ний Төмөрбаатар, Гал гаргадаг Өнөрмаа, сүнстэй хууч хөөрөөд суудаг удган чавганц нар хаашаа алга болчихов оо. Та нар минь гарч ирээд Хөвсгөлийн Галт суманд очиж Ванданмагсар гуайн бага охинтой хамт дүлээд үзэхгүй юу даа. Юмыг яаж мэдэх вэ. Хэн нэгнийх нь жаахан савнаас зангидсан гарын чинээ очир алмас унах ч юм бил үү. Ээ дээ, В.Мөнгөнчимэг минь бүх хүчээрээ дүлээд байгаарай. Нэг сайхан нартай өдөр 10 кг шижир алт доод сүвээр чинь уначихаж ч мэднэ шүү. Харин тэр их алтыг их сайхан эвтэй найрамдалтай хуваана шүү хө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button