Оросын саятан мөнх амьдралын нууцыг нээхээр зориг шулууджээ
төрөлхтнийг 2045 он гэхэд үхэшгүй мөнх болгох юм байна. Энэ талаар Америкийн CNBC сувгаар мэдээллээ.
Энэ бүхэн хачирхалтай, уран зөгнөлт зохиол мэт санагдаж болох юм. Гэхдээ 32 настай Дмитрий Ицков хүмүүсийг 200-300 жил, цаашлаад мөнх амьдруулах технологи боловсруулах суурийг тавьснаар их хэмжээний мөнгө олно гэж найджээ.
Шинэ төслийн гол санаа нь хиймэл бие, эсвэл аватар (робот хүн) бүтээж, хүний тархи, ухамсрыг түүнд суулгах аж. Санаачилга 2045 гэх ашгийн төлөө бус байгууллагыг үндэслэсэн Ицков өнгөрсөн жил Форбес-ийн жагсаалтад багтсан тэрбумтнуудад хандаж, хиймэл бие, роботын төслийн судалгааг санхүүжүүлэн, хүмүүст мөнхийн амьдрал бэлэглэхийг уриалсан.
Хэдийгээр тэр нэг ч нааштай хариу сонсоогүй ч дэлхий дахины анхаарлыг өөртөө татаж чаджээ. Энэ талаараа Ицков Олон нийтийн анхаарлыг татна гэдэг бидний гол зорилго гэсэн аж. Тэрбээр энэ зун зөвхөн тэрбумтнуудад төдийгүй дэлхий ихэнх бизнес нийгэмлэгүүдэд хандахаар төлөвлөсөн байна.
Мөн ирэх зургаадугаар сард Дэлхийн ирээдүй-2045 олон улсын хоёр дахь конгрессийг зохион байгуулахаар болжээ. Уг хурлаар нэрт эрдэмтэн, инженер, үйлдвэрлэгчид хүний насыг уртасгах шинэ технологийн талаар хэлэлцэх юм байна.
Зарим хүн Ицковын энэ төслийг шүүмжилж, үл итгэж байгаа ч тэрбээр хүн төрөлхтнийг мөхөөхгүйн тулд хувьсал өөрчлөлт хэрэгтэй гэж үзжээ. Ицков Хүмүүс төслийн гол зорилгыг ойлгодоггүй. Бид шинэ сэтгэхүйгээрээ нөхцөл байдлыг өөрчилж чадна гэдэгт би итгэдэг. Үүнд эргэлзэх зүйл огт алга гэжээ.