Тэмцэгчид хаанаас санхүүждэг вэ
тэмцээд байна уу гэдэг нь тун эргэлзээтэй.
Жагсаж, тэмцэж байгаа хүмүүс бүгд л бэлтэй байдаг нь анхаарал татдаг. Сонин, сэтгүүл, брошур хийх, бүр телевизийн цагийг өндөр үнээр худалдаж авах, реклам цацах, кино хийх гээд мөнгө ордог ажлыг ямар ч төвөггүй хийдэг.
Чухамхүү энэ мөнгийг тэд хаанаас олж, хэн тэднийг санхүүжүүлээд байна вэ гэдгийг одоо ярих цаг нь болсон юм биш үү.
Бид жагсагсад, тэмцэгчдээс олныг мэднэ. Бүгд баяжаад, эсвэл дарга болоод арилдаг нэг л дүр төрхтэй. Баасан ажаа хүртэл байртай болоод салсан шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн эх оронч сэтгэл дээр тэмцэгчид тоглоод байна. Эхний тэмцэгч албан тушаал, мөнгөтэй болоод сураг алдарна. Дараагийн тэмцэгч гараад л ирнэ. Одоо болимоор юм биш үү.
Хамгийн сүүлд гэхэд цөмийн технологийг эсэргүүцэж жагсав. Яг энэ чиглэлээр жагсдаг хүмүүсийг би мэднэ л дээ. Тэр хүмүүс одоо бүгд яаманд байгаа. Шинэ жагсагсад тэднээсээ асуумаар юм даа. Гэтэл гудамжинд учиргүй хашхираад явах юм. Урантай холбоотой тэмцэл гэж ойлгогдохоор боловч цаад учир нь их өөр. Эд бас л бэлтэй хүний эрх хүүхэд шиг бялхаж байх юм.
Чухам тэр хөрөнгө мөнгө нь хэнийх вэ, хаанахын вэ. Нэг сая төгрөгийн реклам цацаад нэг тэрбумыг ол гэдэг шиг юм яваад байна даа, янз нь.