Хамаг Монгол төсөл Буриадад зочиллоо
улсын дуучин, жангарч Дима Шараев, Тува улсын Төв театрын гавьяат жүжигчин, хөөмийч Саидаш Монгуш, Буриадын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын Хөх хээр хамтлагийн дуучин М.Баясгалан нартай хамтран Хамаг Монгол төслийг эхлүүлээд байгаа билээ.
Түүнийг ОХУ-д зочлох үеэр Буриад улсын Соёл урлаг хариуцсан сайд Цыбиков Тимур Гомбожапович хүлээн авч уулзсан байна. Дуучин залуу сайдад Хамаг Монгол дууны клип болон тоглолтын бичлэгээ үзүүлж, Буриад улсад төслөө үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Цыбиков Тимур Гомбожапович энэхүү тоглолтыг нутагтаа бүрэн эхээр нь тоглоход боломжийнхоо хэрээр туслахаа амласан байна. Тэдний хамтын ажиллагаа ирэх сараас хэрэгжиж эхлэх аж.