Алтайн хүдэр ХХК-ийг байгаль орчин бохирдуулсан гэсэн дүгнэлт гаргажээ
ард иргэдийг удаа дараа хуурч мэхэлж байгааг нутгийн иргэд эсэргүүцэн Шинэ зууны Цээл ТББ хүртэл байгуулан ажиллаж байгаа.
Тус байгууллага БОНХЯ-нд хандан нутаг усаа аврахаар байгаль орчны үнэлгээ хийлгэж Алтайн хүдэр компаний үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавьсан юм. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт БОНХЯ-ны ажлын хэсэг Алтайн хүдэр компаний үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт хийжээ.
Харин дүгнэлтээр Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлт гаргажээ. Түүнчлэн Алтайн хүдэр ХХК Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168,3 км замд хатуу хучилт хийгээгүйгээс дээрх эрсдэлүүд үүссэн хэмээн үзжээ.
Тус компанийхан анх үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш хатуу хучилттай зам тавина хэмээн нутгийн иргэдийг хуурч ирсэн аж. Ажлын хэсгийнхэн дээрх зөрчил дутагдалаа арилгах хугацаа өгсөн байна. Хэрэв энэ хугацаанд зөрчлөө арилгахгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болсон байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн