Байгалийн баялгийн талаар олон улсын хурал боллоо

Кембрижийн их сургуультай хамтран Монгол Улсын байгалийн баялаг, түүний геополитик ба гео эдийн засаг сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 19-20-нд Кембрижийн их сургууль дээр зохион байгуулжээ.

Энэхүү олон улсын хурлаар оролцогчид Монгол Улс байгалийн баялгаа ашиглах талаар төр засаг, орон нутгийн бодлого, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо, байгаль экологи, хүн амд нөлөөлөх нөлөөлөл зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Монголын талаас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, ШУА-ын ерөнхийлөгч Б.Энхтүвшин нарын төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсоноос гадна Их Британи, Дани, Орос, Хятад, Япон зэрэг орнуудаас төлөөлөгчид оролцов.

Хурлын нээлтийн үйл ажиллагааны үеэр Кембрижийн их сургуулийн Монгол, Зүүн Ази судлалын төвийн захирал Профессор Хамфрэй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан Тив дамжсан хөршүүд нэртэй ном Кембрижид хэвлэгдэн гарсныг мэдээллээ. Мөн хурлын үеэр манай улсын ЭСЯ-наас Монгол орон сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж нийтэд толилуулсан байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button