Найман айл шар усны үерт нэрвэгдэх аюултай байна
Ирж буй цагийн аясаар уулын цас хайлж, шар усны үер буух нь байгалийн жам. Харин нийслэлд ойр газар амьдрах гэсэн иргэдийн хүслээс үүдэлтэй хэзээ нэгэн цагт ирэх аюулыг үл тоож буусан айлуудын хэнэггүй байдал албаны хүмүүсийг айлгах болжээ. Үүний нэг жишээ Баянзүрх дүүргийн X хороонд орших найман айл гэнэ.
Эдгээр айлуудыг үерийн зам газраас холдон нүүх тогтоолыг холбогдох байгууллагаас удаа дараа гаргадаг ч гэнэт л нөмөрч мэдэх аюулыг үл тоосон иргэд, зүгээр олдсон газраа орхихыг хүсдэггүйгээс холбогдох байгууллагаас өгсөн шаардлагыг ч тоодоггүй аж. Тиймээс дээрх айлуудыг албадан нүүлгэх, хэрэв нүүхгүй бол захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй байдал үүсээд байгааг дүүргийн Тамгын газраас мэдэгдлээ.
С.Саранзаяа
Оллоо.мн