Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блейрийн айлчлалыг МАХН-ын гишүүд, дэмжигчид эсэргүүцэж байна
Ч.Сайханбилэгийн урилсан юм.
Тони Блэйр Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагыг үүсгэн байгуулжээ. Засгийн газрын үйл ажиллагаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр голлон зөвлөгөө өгдөг Office of Tony Blair-Goүernment Adүisory practice байгууллага, бизнесийн салбарынханд зөвлөгөө өгдөг Тоny Blair Аssociates пүүс, Африкийн улсуудтай хамтран ажилладаг Тоny Blair Africa Goүernance Initiatiүe буяны байгууллага, ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Тоny Blair Faith Foundation, НҮБ, Европын Холбоо, АНУ, ОХУ ба Ойрхи Дорнодын энхийн элчээр ажилладаг Office of the Quartet Representatiүe зэрэг байгууллагыг тэрбээр удирддаг.
Тиймээс дээрх байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар энэ удаагийн ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд Л.Болд нартай санал солилцохоор ирсэн байна.
Гэвч МАХН-ын гишүүд, дэмжигчид Тони Блейрийн Монгол Улсад хийж байгаа айлчлалыг эсэргүүцэж Төрийн ордны гадаа жагсаад байгаа аж. Жагсаал хийх зөвшөөрлийг СБД-ийн цагдаагийн газарт өгсөн ч хариуг нь хүлээж чадалгүй ийн жагсаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд асан Тони Блэйрт Монгол улсад шударга ёс үйлчилдэггүйг харуулах гэж жагсаж байгаа бололтой. Улаан бүч зүүчихсэн, Ард түмний Ерөнхийлөгчийг аварья гэсэн уриа лоозон барьжээ.
Л.Тамир
Оллоо.мн