Бүтээн байгуулалтад монгол цэргээ дайчлах уу, харьд хөдөлмөрлөж буй залуус аа дуудах уу
оролцуулах зорилго бүхий Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Энэхүү хөтөлбөр нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэн цэргийн алба хаагчдад мэргэжлийн боловсрол олгох ажлыг хамтран зохион байгуулахаас эхлэх бөгөөд Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн яам хамтран хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг тухай бүрт нь Засгийн газарт тайлагнах гэнэ.
Үүнээс гадна Манай улсад ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга, зохион байгуулалт сул, хөдөлөмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад гадаадын ажиллах хүчнийг татан оролцуулдаг. Энэ нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах төрийн бодлого, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөөр байгаа билээ. Тэгвэл энэ хөтьөлбөрийг хэрэгжүүлсэнээр үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэх, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох зэрэг ач холбогдолтой гэж хэмээн Засгийн газар үзэж байгаа ажээ.
Уул нь үүнийхээ оронд Засгийн газар гадаадад тэр дундаа БНСУ-д ажиллаж байгаа мянган мянган Монгол залуусаа авчирч, чухал стратекийн орд газрууддаа ажиллуулбал сайн сан. БНСУ-д ажиллаж буй гэрээний Монгол ажилчид тэнд хүнд үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Тэгэхдээ илүү ч үгүй дутуу ч үгүй нэг сарын цалин нь монгол мөнгөөр нэг сая төгрөгтэй тэнцэхээр гэрээ хийн Монголоосоо явдаг шүү дээ. Тэгтэл өнөөдөр Уул уурхахйн салбарт ажиллаж байгаа оператор, механикч саяас илүү цалин авч байна. Мөн энэ салбарт гадны ажилчид бүр ч өндөр цалин хөлс авдаг нь нууц биш.
Манай улсад барилгын салбарт гол ажиллах хүчийг БНХАУ-аас ирсэн хөлсний ажилчид бүрдүүлж байна. Энэ салбарт ч гэсэн БНСУ-д сая төгрөгний төлөө хүнд хөдөлмөр эрхэлж буй Монгол залуусаа дуудан, ажиллуулж яагаад болохгүй гэж. Тэгэхдээ тэнд авч байсан ажлын хөлс болох сая төгрөгтэй тэнцэхүйц цалинг нь олгоно гэх юм бол манай залуус эх орондоо гүйгээд л ирнэ. Ид хийж бүтээх залуусаа харь оронд боол-ын хөдөлмөр эрхлүүлчихээд оронд нь гадныханд өндөр цалин амалж ажиллуулах, Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг юу гэсэн үг вэ. Нэг л санаанд багтахгүй юм. Удахгүй 26 мянга гаруй гадны ажилчид манай улсад ирнэ гэсэн байсан. Тэгэхээр ажилтай орлоготой Монгол хүн болгох төрийн бодлого нурна-аа гэсэн үг.
Монгол цэргийг бүтээн байгуулалтад дайчилна гэдэг бол хямд ажилчдыг нийгэмд гаргах гэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл цалин багатай ажилчид нэмэгдэж, дээрх салбаруудад Монгол ажилчид ямагт ажил хөдөлмөрөө бага мөнгөөр үнэлүүлнэ гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр цэргийн алба хаагчдыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургаж, мэргэжилтэй болгох нь зүйн хэрэг боловч иргэдийг ажилтай, орлоготой байлгах төрийн бодлого, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөөр байгаа явдлыг засч залруулж яавч чадахгүй. Үүнийхээ оронд харьд одсон залуустаа хангалттай цалин амалж энэ их бүтээн байгуулалтын эрин үед эх оронд нь дуудах цаг болсон.
Цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтад юуны түрүүн татан оролцуулахаасаа өмнө гадны улсад хөдөлмөр эрхэлж байгаа залуустаа эх орондоо ажиллаж амьдрах боломжийг олгооч, Засгийн газар аа.
Г.Уянга
Оллоо.мн