Ховд аймгийн 457-р хорих ангиас гурван хоригдол оргожээ
хоригдлууд гадуур хорихоос гадуур ажил хийж байгаад хянагчаа цохиж унагаад зугатсан гэнэ. Одоогоор оргодлуудыг олоогүй байгаа бөгөөд Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хамтран эрэн сурвалжилж байгаа аж.
Аймгийн цагдаагийн газрын мэдээллээр 22-27 насны Х.Мягмаржав, Ц.Батбаяр нар нь хулгайн хэргээр ял шийтгүүлсэн, А.Отгонбаярын хувьд хүчингийн хэргээр ял сонссон юм байна.
Ами
Оллоо.мн