Ерөнхий сайд Бүтээн байгуулалт-Хөдөлмөр-ийн салбарт ажиллана
Тэгвэл их бүтээн байгуулалт эхлэх гэж буйтай холбоотойгоор Ерөнхий сайд хөдөлмөрийн салбарт анхаарч, ажиллахаар төлөвлөөд байна. Тэрээр энэ хоногийн мягмар гаригаас эхлэн бүтээн байгуулалт, хөдөлмөрийн салбарт ажиллана. Долоон хоногийн туршид ажил олгогч, ажил хайгчидтай уулзалт хийхээс гадна хөдөлмөрийн бирж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцах юм.
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бүтээн байгуулалт дагасан шинэ ажлын байр томоохон үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө талаас ажил олгогчийн шаардлагад нийцсэн ажилтнуудыг бэлтгэж, зуучлах нь бүтээн байгуулалттай холбоотой ажил юм.
С.Саранзаяа
Оллоо.мн