Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 2 дахин буурчээ

Монгол улсын экспортод гаргаж байгаа бараа бүтээгдхүүний 91,3 хувийг уул уурхайн салбарын бүтээгдхүүн эзэлж байна. Салбарын гол нэрийн бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн олборлолт тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны тоон үзүүлэлтээр 5,2 сая тонн төмрийн хүдэр олборлосон бол 31,1 сая тонн нүүрс олборлож 20,5 сая тонныг экспортложээ. 2010-2012 онуудад жилдээ 1,070-1,610 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн бол 2013 онд 630 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн талаар уул уурхайн сайд онцоллоо.

2013 оны хөрөнгө оруулалтын бууралт нь Оюутолгойн төсөлтэй шууд хамааралтай гэж сайд тайлбарлаж байна. Гэхдээ 2013 оны хоёрдугаар улиралд газрын тос боловсруулах болон цахилгаан станцууд, баяжуулах үйлдвэрүүдийн ажил эхлэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ ч нэмэгдэнэ гэлээ.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо, талбайн хэмжээ багассаар байна. Сүүлийн таван жилд хайгуулын тусгай зөвшөөрөл 4111-ээс 2239 болж буурсан үзүүлэлт гарчээ. Шатахуун хангамжийн нэг эх үүсвэрээс ангижрахын тулд гуравдагч орнуудтай хангамжийн талаар ярилцаж, тодорхой үр дүнд хүрч байна. ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж байгаа бүтээгдхүүний үнэ зах зээлийн үнээс өндөр буюу өрсөлдөх чадвар сул байгаагаас сард нийлүүлэх шатахууны 50 орчим хувийг өөр эх үүсвэрээс нийлүүлж байна. Швейцари, БНСУ, БНХАУ-аас авч байгаа шатахууны үнэ Роснефть компанийхаас тонн нь 100- 200 доллараар хямд байгаа юм. Энэ сарын 19-нд Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг БНХАУ-ын компанитай гэрээ хийж, энэ сард авах 10 мянган тонн шатахууныг 150 доллароор хямд үнээр авахаар болжээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button