МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр татагдсан Г.Саранчимэг Голомт банктай холбоогүй гэв
гарах болсон. Тэгвэл Г.Саранчимэг гэгч нь Голомт банкнаас зургаан жилийн өмнө халагдсан аж. Энэ талаар тус банкны тэргүүн дэд захирал Д.Мөнхтөр өнөөдөр сонинд тодруулга өгчээ.
Түүний хэлж байгаагаар Г.Саранчимэг Голомт банкинд ажиллаж байгаад 2007 онд ажлаасаа халагдсан. Тиймээс Г.Саранчимэгийн холбогдсон хэргийг Голомт банктай холбон тайлбарлах шаардлагагүй байх, өөрөөр хэлбэл Голомт банкны Солонго салбар нь Монголд 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг цорын ганц банкны нэгж учраас харилцагч олонтой. Тиймээс МИАТ-ын гэх хэрэгт холбогдсон Г.Саранчимэгийг Голомт банкны Солонго салбартай холбогдуулж үзэх учир шалтгаан байхгүй гэсэн тайлбарыг өгсөн байна.
Ами
Оллоо.мн