Уул уурхай эрхэлж буй газар нутгийн хөрс, усны бохирдол ямар төвшинд буйг судалжээ
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болов. Тус хурлыг Япон Улсын Нагояагийн их сургууль зохион байгуулж байгаа бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэн дэмжин оролцсон байна.
Хуралд Нагояагийн их сургуулийн Байгаль орчны сургуулийн профессор Ямамото Коши Монгол Улсын уул уурхайн газар нутагт хийсэн хөрс ба усны шинжилгээний тайлан-г танилцуулах бөгөөд энэ нь өнгөрөгч 4 жилийн хугацаанд Япон Улсын Засгийн газрын хөрөнгөөр хийсэн судалгаа, шинжилгээний ажил юм. Мөн Япон Улсын Загас агнуур, ой, хөдөө аж ахуйн яамны ноён Сузуки Юкио Монгол Улсын экологийн системд уул уурхайн үзүүлж буй нөлөө сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Тус хуралд Угсаатны судлалын үндэсний музейн профессор Конагая Юки, Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуулийн хүндэт профессор Като Хисаказу, Нагояагийн их сургуулийн Байгаль орчны сургуулийн дэд профессор Цукада Казухиро, Нагояагийн их сургуулийн Азийн хууль зүйн солилцооны төвийн туслах судлаач Накамура Масаки нар оролцохоос гадна Монгол Улсын холбогдох яам, агентлаг, судлаач, ТББ-ын төлөөлөл оролцов.
Л.Тамир
Оллоо.мн