Түр амьдрах байрны хугацааг сунгав
Эдгээр иргэдэд өвлийн гурван сард тэнэмэл иргэдийн түр амьдрах дулаан байр, халуун хоолоор хангах үйлчилгээг үзүүлэх болсон. Ингэхдээ зүгээр нэг хооллож, дулаацуулаад орхих бус архины хамаарлаас гаргах, нийгэмшүүлэх, зорилго бүхий сургалт сурталчилгааг явуулдаг аж.
Түр амьдрах байранд тэнэмэл иргэдийг дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл байлгадаг ч энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй хүйтэн байгаа учраас 15 хоногоор сунгахаар болжээ. Дашрамд дуулгахад, орон гэргүй иргэдийг түр амьдруулах байр нийслэлийн зургаан дүүрэг, Орхон, Дархан-Уул аймагт байдаг юм. Энэхүү байранд хүмүүсийг түр байлгасан зардлыг улсын төсвөөс гаргадаг байна.
С.Саранзаяа
Оллоо.мн