Балингийн Цэрэндорж Д.Дагвадоржийнх болсон гэнэ үү
болон нийтийн эзэмшлийн газруудыг улсын өмч болгоно хэмээн 80 гаруй газрын эрхийг захирамжаар цуцалсан. Гэсэн ч зарим нь хуулиас гадуур хоцорсон. Хуулиас гадуур хоцорсон А зэрэглэлийн газрууд мөнгөтэй эрх мэдэлтнүүдийнх гэхэд хилсдэхгүй. Тэдгээр газрын томоохон хэсэг сумогийн их аварга Д.Дагвадоржийн эзэмшилд байдаг байна. Хэдэн жилийн өмнө Д.Дагвадорж нэлээд хэл ам дагуулан улсын Циркийг хувьчлан авч, АСА нэртэй болгосон. Уг нь хуулиараа Циркийн ойр орчмын 50 метр газар түүний мэдэлд очих ёстой аж.
Гэтэл их аварга маань олны танил алдартай хүн гэдэг утгаараа Цирк орчмын 50 метр газраас давж, Улсын их дэлгүүр рүү өгсөх хэсгийг бүхэлд нь авчээ. Тодруулбал, бидний нэрлэж заншснаар Балингийн Цэрэндорж болон Битлз-ийн хөшөөтэй талбайг өөрийн болгосон гэж баттай эх сурвалж мэдээллээ.
Тэр ч бүү хэл мөнөөх хоёр хөшөө, усан оргилуур хүртэл их аваргын мэдэлд байдаг аж. Учир мэдэх хүний ярьж буйгаар, энэ хэсэг талбай хотын мэдэлд байх ёстсй гэнэ. Энэ газар хувь хүнийх болсны учир нь ТӨХ-ны дарга acaн Д.Сугартай холбоотой ажээ. Тэрбээр төрийн өмчийг захиран, зарцуулах ажлыг зохицуулж байх үедээ тухайн үеийн хотын удардлага болон газрын албаныханд дарамт шахалт үзүүлж байж Д.Дагвадоржид уг газрыг өгсөн тухай чих дэлсэх болсон юм.
Энэ хэрэг ийн дэлгэгдэх болсон нь ч учиртай. Д.Сугарыг МИАТ-ийн хэрэгт холбогдсоноос хойш түүнтэй холбоотой олон баримтууд ар араасаа дэлгэгдэж байгаа. Энэ хэрэг ч тэдгээрийн нэг бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Сугар, Д.Дагвадорж нар нэг нутгийн үмүүс. Д.Сугар ТӨХ-ны дарга байхдаа эмчилгээ хийлгэх гэж Япон улсыг зорьжээ. Түүнийг очиход их аварга үнэтэй буудалд байрлуулж, эмчилгээний зардалд нь зориулж 300 мянган ам.доллар өгч байжээ.
Улмаар эмчилгээ хийлгэж, өвчнөө илааршуулсан Д.Сугар хуурай дүүгийнхээ ачийг хариулахын тулд түүнийг Монголд ирэхэд нь дээрх газраар бэлэг барьсан юм байх. Хэрвээ, энэ бэлэг сэлтний асуудал үнэн бол Д.Сугарын нэр дээрх хэрэг бүр гаарна гэсэн үг.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн өмчийн барилга байгууламж болон нийтийн эзэмшлийн газрууд дарга, сайд нарын мэдэлд очсон ч авах болно хэмээн мэдэгдэж байсан. Тэгээд ч улсын өмчийг шамшигдуулсан хэргүүдэд шинэ Засгийн газар тун ч халгаатай хандаж байгаа. Үүл баатар нэг удаа телевизээр Би 40 мянгатын унаган хүүхэд. Бидний үеийнхэн Битлз-ээр л амьсгалж байлаа шүү дээ гэж ярьж байсан.
Харин түүний хайртай хамтлагийн хөшөө нь газартайгаа эдүгээ их аваргын гарт очсоныг мэдээгүй баймаар юм. Хатуухан хэ- лэхэд, дээрх газар хувийн өмч болсон юм чинь эзэн нь хэзээ ч хамаагүй экскаватор авч ирээд, хөшөөнүүдийг нурааж, барилга барина гэхийг ч үгүйсгэхгүй.
40 мянгатынхны Фонтантай талбай гэж нэрлэдэг энэ газрыг их аварга авсан талаар сонссон эсэхийг тэр хавийн оршин суугчдаас асуухад Энэ хэсэг газар их дурсамж тээдэг. Бидний хүүхэд нас энд л өнгөрсөн. Зөвхөн эндхийн хүмүүс ч гэлтгүй усан оргилуурынх нь дэргэдүүр зугаалж, салхилаагүй хүн үгүй байх. Харин хөшөөг их аваргын мэдэлд очсон гэдгийг сонссон шүү. Уг нь хэвлэлүүд газрын асуудлыг их л дуулиан болгодог доо. Гэтэл энэ тухай нэг ч дурдахгүй болохоор худлаа юм байна гэж бодож байсан. Харин саяхан энэ хоёр хөшөөг газартай нь Дагваа аварга авсан гэж сонссон. Олны үг ортой гэдэг. Одоо нэг хөгшин энд ирэх ёстой.
Тэр хүн хуучин хотын захиргаанд газрын албанд ажиллаж байсан гэсэн. Тэр хүн л энэ газар хэний гараар яаж орсон тухай их сайн мэддэг юм билээ. Та нар тэр хүнтэй уулзсан нь дээр байх. Их л сонин юм сонсох байх шүү. Мөнгөтэй хүн авсан бол арай ч иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газрыг нураахгүй байлгүй дээ. Гэхдээ бас нэг айдас байдаг шүү. Их аварга циркийг хувьчилж авснаас хойш олигтой зүйл нэг ч хийгээгүй. Барааны лангуу шиг болгосон байна билээ гэв. Бид дээрх иргэдийн хэлсэн хүнийг удтал хүлээсэн боловч дараа нь цаг товолж уулзахаар тохиролцсон юм.
Энэ яриа үнэхээр оргүй биш бололтой. Хэрвээ үнэн бол ТӨХ-ны дарга асан Д.Сугар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын гэх бүх юмыг эзэнтэй болгосон гэдэг үнэн байж таарах нь. Битлз-тэй талбайн асуудлыг сурвалжлан иргэддээ хүргэх болно.