Д.Дондог гишүүний араас хотын дарга асан Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир нар явах уу

Хотын экс дарга Г.Мөнхбаяр 2010 онд Солонгосын Туул ривер контри сайд компанид Хан-Уул дүүрэг Биокомбинатад 60 га газар олгох шийдвэрийг гаргажээ. Гэтэл Туул ривер контри сайд компанид 2007 онд Баянзүрх дүүрэгт Засаг дарга бай­сан Э.Мөнх-Очир Туул голын хөвөөнд 50 га газрын зөвшөөрөл олгосон аж. Чингэхдээ Туул голын яг хормойнд нь буюу цэвэр усны ундарганы эх үүсвэр дээр олгосон нь дүүргийн Иргэдийн хурлаас гаргасан шийдвэрийг үл хайхарсан хэрэг юм. Тухайн үеийн дүүргийн хурлаас үзэхдээ гольфийн талбайн зориулалтаар олгогдох энэхүү газрыг Туул голын ирмэг дээр биш уулын хормойд олгох тухай шийдвэрийг гаргаж байсан аж. Хотын дарга, дүүргийн Засаг ноёдоос Монголын газар нутгийг гуядаж байгаад авсан солонгос компанийн байгаль орчинд учруулсан хохирол өнөөдөр асар их. Туул ривер контри сайд ХХК гольф байгуулах нэрийдлээр залуу мод бургасыг хайр найргүй хяргаж огтолҗ, газрын хөрсийг юу ч үгүй сэндийлж орхижээ.

Баянзүрх дүүргээс анх 50 газар авахдаа Солонгосын хөрөнгө оруулагчид уг компаниа байгуулаа ч үгүй байсан байгаа юм. Тухайн газрыг таван тэрбум төгрөгийн хахуулиар авсан гэх яриа ч гарч байсан. Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо болон Туул голоо гэсэн сэтгэлтэй нутгийн иргэд зарга үүсгэж явсаар энэхүү луйврын хэрэг илэрч эхэлжээ. 2007 онд Баянзүрх дүүргээс олгосон 50 га газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхээс 2009 онд хүчингүй болгож байсан бөгөөд дарга нараар бамбай хийсэн солонгос компани давж заалдах өргөдөл гомдол гаргасаар яваа. Тэд үзэхдээ Гурван сая ам.долларын хө­рөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэтэл гурван сая ам.долла­рын хөрөнгө оруулалт нь бодит байдал дээр газрын хөрсийг онгичиж байгаль орчинд хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулснаас өөр зүйлгүй байгаа аж. Магадгүй гурван сая ам.доллар нь газраа хууль бусаар авахад хахуульд зарцуулагдсан байх. Туул гол дээр олгогдсон шүүхийн зарга удтал үргэлжилж байх завсар хотын дарга Г.Мөнхбаяраар шийдвэр гаргуулж 2010 онд өөр дүүрэгт 60 га газар авч чадсан нь гадныхан мөнгөөр далайлгаж Монголын хуулийг хэр зөрчиж чаддагийг харуулсан хэрэг юм. Дүүрэг дүүрэг шилжин Монголын байгаль орчинд хохирол учруулдаг Туул ривер контри сайд компани эдүгээ Монголын шүү­хийн өмнө дахин очиж байна. Энэ удаа Туул ривер контри сайд ХХК гурван сая ам.доллараа нэхэмжлэх биш харин хоёр тэрбум төгрөг төлөхөөр болж байх шиг байна. Учир нь компаниа саяхан татан буулгажээ.

Энэхүү хууль бус газар олголтын цаана авлигын шинжтэй дарга, албан тушаалтнуудын хууль бус үйлдэл илэрхий харагдаж байгаа бөгөөд үүнийг шалгаж эхлэх тухай мэдээлэл байна. Туул голын хөвөөнд цэвэр усны хамгаалалтын бүсэд илтэд орсон байтал тухай үед Баянзүрх дүүргийн Газрын албанаас тодорхойлохдоо Ундны усны хамгаалалтын бүсэд ороогүй. Хөрсний нэлээд бохирдолтой. Үйлдвэрлэлийн хог хаягдлаар бохирдсон. Нөхөн сэргээлт хийх шаардлагатай газар гэсэн бодит бус дүгнэлтийг гаргаж байжээ. Яахаараа Туул го­лын хөвөөнд ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй онгон дагшнаараа байгаа газар ийм дүгнэлтэд багтдаг билээ. Одоо харин ч солонгосын компани гольфийн талбай байгуулах нэрийдлээр химийн бодис ихээр хэрэглэснээс болж хүн, малын өвчин гарч байгаль орчинд үлэмж их хэмжээний хохирол учирсан билээ. 2011 оны тавдугаар сарын 22-ны өдрийн Ойн газраас хийсэн шалгалтаар Туул ривер конт­ри сайд ХХК гольфийн тал­бай байгуулахаар хүчит машин механизмаар газар шорооны ажил хийх үедээ 225 ширхэг залуу улиас модыг шилжүүлэн суулгах зориулалтаар ямар нэгэн зөвшөөрөлгүй ашигласныг нь хууль бус мод бэлтгэл гэж үзэхээс аргагүй юм. Зөвхөн энд экологийн үнэлгээгээрээ 45 сая өгрөгийн хохиролтой гэдгийг тогтоосон. Улмаар тус компани олон тооны мод устгаж, Ойн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан байна. Солонгосын хөрөнгө оруулалттай Туул ривер контри сайд ХХК компаниа газраа авсны дараа компа­ниа байгуулж бүртгэлийн гэрчилгээгээ авсан бөгөөд үүний дараа байгаль орчны ерөнхий үнэлгээнээс эхлээд олон хуурамч бичиг баримт бүрдүүлж иржээ. Гольфийн талбай байгуулах барилга баригдах зураг төсөлгүй. Ус ашиглах мэргэжлийн дүгнэлтгүй. Нарийвчилсан үнэлгээний тайланд тусгаснаар хөрс хуулах, мод унагаах тухай тусгагдаагүй байтал тус компани 13 га газрын хөрс хуулсан, олноор мод унасан зэрэг зөрчил хууль тогтоомж зөрчсөн үйлдэл өдий төдий байгаа аж.

Энэхүү хууль бус газар олголтын цаана гадны хөрөнгө оруулагчид хохирч байгаа юм. Хэдийгээр Туул ривер контри сайд ХХК хууль зөрч­сөн тухай өнөөдөр яригдаж буй ч хууль зөрчих эрхийг нь олгосон албан тушаалтнуудын харгайгаар Монгол Улсын байгаль экологи, солон­гос компани хөрөнгө мөнгөөрөө хохирч байна. Тиймээс Г.Мөнхбаяр, дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир нарыг Авлигатай тэмцэх газарт дахин шалгах магадлалтай байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Дондог газрын зөвшөөрөл авч өгнө хэмээн хахууль авсан хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Гэтэл Г.Мөнхбаяр, Э.Мөнх-Очир нарын хууль зөрчиж солонгос компанид газар олгосон гэх үндэслэл нь тэднийг шалгах сэжим нь болох бололтой. Г.Мөнхбаяр даргын хувьд гэхэд газрын эхний маргаан нь шүүхээс эцэслэсэн шийдвэр гараагүй байхад Туул ривер контри сайд ХХК-д өөр дүүрэгт шинээр газар олгож л байдаг. Ийм нэг хууль бус газар олголтын хэрэг араасаа албан тушаалтнуудыг хэрэгт чирэх нь бололтой.

Одоо Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос байгаль экологид учирсан хохирлыг Туул ри­вер контри сайд компаниас нөхөн гаргуулах ёстой гэж үзэн шүүхэд гомдол гаргаад байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу газрын хэвлийд учир­сан хохирлыг хоёр дахин, хөрсөнд учирсан хохирлыг гурав нугалж төлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Б.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button