УИХ-ын гишүүн С.Бямбацогтын казтай хуушуурдалт
Засгийн газрын зарим гишүүн казах ард иргэд ихээр суурьшсан Баян- Өлгий аймаг руу явж, мэндчилгээ дэвшүүлсэн бол цахим ертөнцөд ч энэ баярын сайн сайхны талаар ярилцаж хөөрөлдсөн. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт ч өөрийн Твиттер-ийнхээ найз нөхдөд дөрөвдүгээр сар гаргаад Казтай, хуушуурдалт зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Эрхэм гишүүний энэхүү арга хэмжээний урилгыг хүлээн авсан жиргээчид тэр даруйд нь л хаана хэзээ, хэдэн цагаас зохион байгуулахыг нь лавлаж байгаа харагдсан.
Наурызын баярын хамгийн амттай, үндэсний хоол каз-ыг намраас эхлэн бэлтгэдэг бөгөөд адууны махыг нарийн гэдсэнд хийж, давслан, сэрүүн газар хадгалдаг байна. Тэгэхээр эрхэм гишүүний казтай хуушуурдалт -ын амтыг мэдэрсэн хүн хэр их байсан юм бол.