Ой, хээрийн түймрээс сэргийлэх, учирсан хохирлыг тооцох журам гаргалаа
дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийн жагсаалт, Ой, хээрийн түймрийг унтраах ажилд оролцож байгаа иргэдийн хувийн хангамжинд байх зүйлс, тэдний заавал эзэмшсэн байх арга техникийн жагсаалт-ыг баталсан. Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсгийн бүрэлдэхүүн таваас доошгүй гишүүнтэй байх бөгөөд түймэрт нэрвэгдсэн талбайд судалгаа явуулах юм. Мөн ой модны шаталтын зэрэг тогтоох, экологийн болон эд хөрөнгийн хохирлыг тодорхойлох, зардал тооцож, учирсан хохирлын акт тогтоох үүрэгтэй.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь мэдээлэл, сургалт, сурталчилгааны болон ойн аж ахуйн арга хэмжээ гэсэн хоёр хэсэгтэй байх аж. Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцсэнээс гадна хэд, хэдэн журам баталсан юм.