Мьянмарт үндэстэн хоорондын мөргөлдөөн гарчээ
Тус мөргөлдөөн барааны үнэн дээрээ тохиролцож чадаагүй лалын шашинтан дэлгүүрийн эзэн болон буддын шашинтан худалдан авагч хоёрын маргаанаас эхэлжээ.
Тус маргаан нь олныг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэж улмаар буддын шашины лам нараар толгойлуулсан 200 гаруй хүн лалын шашинтнуудын ажиллуулдаг хэдэн дэлгүүр лангууг шатаажээ. Энэ үеэр буддын шашины нэг лам амиа алдсан нь үймээн улам хурцдахад хүргэсэн байна.
Үүний улмаас буддистууд хотод байдаг гурван лалын сүмийг устгажээ. Мьянмарын хүн амын олонхи нь буддын шашинтай хэдий ч тус улсад цагаачлан амьдардаг 800 гаруй мянган рохинжа үндэстэн амьдардаг байна. Үүний улмаас байнга дээрхийн адил үймээн дэгддэг аж.
Б.Сансартуяа
Оллоо.мн