Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирэхийг уриалав
уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцлоо. Уулзалтад 6400 гаруй цахим хэрэглэгч холбогдсон нь өмнөх уулзалтуудын тандалтаас 1000-аар нэмэгджээ.
Н.Батбаяр сайд 50 гаруй асуултад хариулт өгч энэ хавар эхлэх томоохон бүтээн байгуулалт болон Чингис бондоор санхүүжүүлэх төслүүдийн талаар ярилаа. Иргэд энэ хавар эхлэх Гудамж төсөл, энэ төслийн хүрээнд хаана, хаана ямар уулзвар, хурдны зам барих талаар ихээхэн сонирхож байсан юм. Тиймээс Н.Батбаяр сайд энэ төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг www.zasag.mn сайтад ойрын үед тавьж, мэдээлэл өгөхөө хэллээ.
Мөн тэрбээр Эх орондоо төрснөөрөө бахархаж, Монгол орноо хөгжүүлэхийн төлөө хамтарч ажиллах, юу сурч мэдсэнээ чулуу болгох цаг ирсэн гээд гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг эх орондоо ирэхийг уриалав.