МАН-ын Хяналтын танхим Оюу толгойг онилов
шаардлагад Оюу толгой компани Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомж, гэрээ конвенц, стандартыг дагаж мөрдөн ажиллах учиртай. Гэтэл хүнийг арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлийг Монгол Улсад төлөвшүүлж байна.
Тус компани монгол ажилчиддаа эрс ялгаатай цалин хөлс олгож байгааг Монгол Улсын Хөдөлмөрийн яам хяналт шалгалтаараа нэгэнт тогтоожээ.
Мөн монгол ажилтантайгаа ёс зүйгүй харьцаж, хуулийн үндэслэлгүй ажлаас нь халж, эрхзүйн хувьд алдаатай тушаал гаргаж ажилтнаа хохироож буй асуудлаар иргэн С.Гантуяа Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргахад энэ нь үнэн болохыг шүүх бас нотоллоо.
Иймд Оюу толгой компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 8.1 дэх заалтаа биелүүлэх, олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенцийн дагуу бүх монгол ажилчдын хөдөлмөрийг шударгаар үнэлж, гадаад дотоодын ажилчдаа үл ялгаварлан цалин хөлсийг нь эрх нэгжээр тогтоож өгөхийг шаардаж байна.
Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Оюу толгой компани олон улсын болон Монгол Улсын өмнө энэхүү үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх үүрэгтэй юм. Энэхүү үүргээ эс биелүүлвээс хуулийн хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулъя.
Оюу толгой компанийн удирдлага энэхүү шударга шаардлагыг хүлээн авч, нааштайгаар шийдвэрлэж монголчуудыг хүндэтгэж ажиллана гэдэгт итгэж байна гэжээ.