Оюутнууд хичээлдээ явахаас бусад цагийг унтаж, идэж өнгөрүүлж буйгаас хөдөлгөөний дутагдалд орж байна

Тэд удахгүй хоёрдугаар зөвлөгөөнөө хийх бөгөөд тус зөвлөгөөнийг МОХ-ноос гадаад оронд очиж туршлага судлах маягаар зохион байгуулах санал оруулсныг дийлэнх багш нар дэмжиж байлаа. Хэдийгээр энэ нь эцэслэн шийдэгдээгүй асуудал ч зарим багш Шийдвэр гаргаж чадахгүй бид хичнээн гоё юм үзлээ ч ирээд хэрэгжүүлэх боломжгүй учраас шийдвэр гаргадаг хүмүүс нь очиж үзээд энд ирж хэрэгжүүлээсэй гэдгийг хэлж байлаа.

Амьдралын түвшин, зан хүмүүжил, үзэл бодол өөр, өөр хүүхдүүдийг нэг гэр бүл болгоход чамгүй их эрч энерги зардаг. Хүүхэд өвдлөө гэхэд шөнө нойргүй хонохоос эхлээд байрны бүхий л засвар үйлчилгээ, хариуцан хоногийн 24 цаг шахам ажилладаг тухайгаа ярилаа. Тэд бас байрны багшийг захирал, менежер, дарга гэх мэт олон янзаар дуудаж байгааг болиулж багш гэсэн нэг нэршилтэй болох.Цалин нэмэгдүүлэхийг хүслээ.

Түүнчлэн оюутнууд хичээлдээ явахаас бусад цагийг унтаж, идэж өнгөрүүлж байгаагаас хөдөлгөөний дутагдалд ороод байгааг анхаарч оюутны байранд бялдаржуулах танхим байгуулж өгөх. Оюутны байрны гаднах талбай захирлуудын бизнес болоод байгааг зогсоож оюутнуудын амрах, салхилах талбай болгон тохижуулж өгөх. Оюутны ордонтой болох, оюутны эмнэлэгтэй байх, сургуулиуд оюутны байр засварлах сан бүрдүүлж ээлж дараатай засвар хийх нь зөв хэмээн олон санал гаргалаа.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button