Шинэ орон сууц экспо-2013 бага, дунд орлоготой иргэдэд ахадсан үнэтэй байв
өртөгтэй орон сууц барих бодлого барин ажиллаж байгаа. Тэгвэл барилгын зах зээлд оролцогчид, бодлого боловсруулагч, хяналт тавих үүрэгтэй байгууллагууд болон барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны координат төвөөс хамтран шинээр орон сууц авахаар төлөвлөж буй иргэдэд зориулан семинар, шинэ орон сууцны үзэсгэлэн зохион байгууллаа.
Семинарын үеэр орон сууцны чанар, стандарт, сууц өмчлөгчдийн эрх ашиг, нийслэлийн есөн дүүрэгт шинээр төлөвлөгдөж байгаа хорооллын танилцуулга, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр хийгдэж байгаа ажлуудыг танилцуулав.
Өнгөрсөн онд нийслэлд 11 мянга 349 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 19 мянга 300 болж нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Шинэ орон сууц экспо-2013 төрөлжсөн үзэсгэлэнд Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Барилгын үндэсний ассоциаци, Барилгын үндэсний нэгдсэн төв, арилжааны банкууд оролцсон юм.
Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод 240 гаруй компани 30 мянган айлын орон сууцны барилга барьж байгаа аж. Судалгааны байгууллагууд тэдгээр орон сууцны хорооллуудыг стандарт орон сууц, стандарт дээд ангилал, бизнес, тансаг зэрэглэлийн гэсэн дөрвөн ангилалд хуваасан байна.
Шинэ орон сууц экпо-2013 үзэсгэлэнд стандарт орон сууц, стандарт дээд, бизнесийн ангиллын орон сууцнуудыг танилцуулж байгаа бөгөөд нь м.кв-ын үнэ нь нэг сая 250 мянгаас гурван сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм.
Үзэсгэлэнд оролцож буй иргэд Банкны хүү өндөр байна. Өрхийн орлого хоёр сая төгрөгөөс дээш байж л зээлд хамрагдах нь. Нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэж зээл олгодог учраас хувиараа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ямар ч боломж байдаггүй. Үнэ өндөр ч чанаргүй барилгууд олон байна хэмээн ихэд шүүмжлэлтэй хандаж байлаа.
Харин орон сууцны үнийг м.кв-ыг нь нэг сая төгрөг хүртэл буулгах боломжтой гэдэг нь зөвхөн хэлэлцүүлгийн шатанд явж байгаа асуудал аж.
Арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүү одоогоор 15-19 хувьтай байгаа. Бүх хадгаламж 11-13 хувийн хүүтэй, банкууд 4-6 хувийн ашигтай ажиллах нь зүй ёсны хэрэг. Тиймээс төрөөс бага хүүтэй зээлийг олон улсаас босгож, банкуудад тараан байршуулж байж орон сууцны бага хүүтэй зээл олгох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.
Яг ийм аргаар улс орнууд иргэдээ орон сууцжуулсан туршлага байдаг.
Байнгын ажил орлоготой иргэд энэхүү зээлд хамрагдах бүрэн боломжтой. Харин бага, дунд орлоготой иргэдээ хэрхэн дэмжих талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Төрөөс бага, дунд орлоготой иргэд, залуу гэр бүлийг хэрхэн дэмжих талаар бодлого гаргаж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар оруулна. Үүнээс өмнө Монголбанк, Нийгмийн даатгалын сан зэрэг хөрөнгө оруулагчидтай тохиролцох ёстой.
Засгийн газраас бага, дунд орлоготой иргэддээ зориулж түрээсийн орон сууц, амины орон сууц гэсэн хөтөлбөрүүдийг явуулж байна. Мөн гэр хорооллыг барилгажуулах хүрээнд 16 хэсэгт төслүүд зарлагдаад явж байгаа гэлээ.
Түрээсийн орон сууц гэдэг нь иргэд бага төлбөртэй орон сууцанд амьдарч, тодорхой хугацааны дараа буюу орлого нэмэгдсэний дараа өөр байр худалдаж авах эсвэл тухайн байраа эзэмших боломжуудыг Засгийн газраар хэлэлцэж байгаа юм байна.