Тусгай сангийн давхардлыг арилгах үүрэг өгөв
зориулалт, үр өгөөж, давхардал гээд асуудал их. Тэгвэл Засгийн газраас Тусгай сангуудын тухай хуулийг шинэчлэн найруулах төслийг боловсруулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасан байна.
Мөн шинээр боловсруулах төслийг 2013 оны хаврын чуулганы хуралдаанд өргөн мэдүүлэх үүргийг ч өгчээ.Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангуудын тухай танилцуулгыг хэлэлцэж, тусгай сангуудын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах, сангуудын хөрөнгийн удирдлага, ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулахаар болжээ.