БТС-ын түүхийн музей байгуулахыг хүсэв
өдөр Улаанбаатар чуулга-д боллоо. Чуулганд нийслэл, аймаг, дүүргийн БТС-ын байгууллага, спортын холбоо, БТС-ын дээд сургуулийн ахмадын зөвлөлийн төлөөлөл оролцсон юм. Монголын биеийн тамир, спортын салбарын ахмадын анхдугаар чуулга уулзалтыг 2005 онд амжилттай зохион явуулж байсан билээ.
Уг чуулга уулзалтад ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал, БТБХЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо, ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, Монголын биеийн тамир, спортын ахмадын хорооны дарга Монгол улсын спортын гавъяат багш, дасгалжуулагч Ц.Даржаа зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Мөн энэ үеэр зарим хүмүүсийг ССАЖЯамны жуух бичиг болон Спортын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр шагнасан юм.
Уг чуулга уулзалтад оролцогчид бид залгамж хойч үеийнхэндээ болон Монгол Улсын төр засагт хандан биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд Монгол улсын биеийн тамир, спортын түүхийн үнэт өв, үзвэр бүхий БТС-ын түүхийн музей байгуулах ажлыг төр засаг өөрийн ивээлдээ авч зохион байгуулах ажлыг албан ёсоор зарлаж, өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүслээ.
Мөн Биеийн тамир, спортын үйл хэргийг монгол орны нэр хүндтэй холбон үзэж Монгол улсын ардын тамирчин, Монгол улсын Спортын гавъяат зүтгэлтэн цолыг бий болгохыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч нааштайгаар шийдвэрлэхнэ үү гэв.
Спортын медалийн нэр хүндийг дээшлүүлэх үүднээс медалийн зэрэглэлийн тогтолцооны стандартыг бий болгон батлан гаргах нь зүйтэй хэмээн тэд үзэж зөвхөн УАШТ-ээс дээшхи түвшинд медаль олгодог болох талаар судлан шинээр журам боловсруулах нь зүйтэй хэмээн мэдэгдэж байлаа.
Хөдөлгөөн эрүүл мэндийн дээд, төрийн тулгуур гэдэг үнэт үгийн цаад утга учрыг хүн арддаа хүргэхэд биеийн тамир спорт, Төр нийгмийн зүтгэлтнүүд манлайлж хүн төвтэй, үнэтэй бүхнийг шингээсэн Төр засгийг цогцлон байгуулах ариун үйлсэд хувь нэмэр оруулцгааж, ахмад үеийнхэн бид үлгэрлэн манлайлах ёстой гэдгээ тэд ийнхүү хэллээ.
Г.Уянга
Оллоо.мн