ХХВ-ын эсрэг вакцин хийгээд эхэлжээ
өвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад үнэ төлбөргүй хийж байгаа гэнэ.
Тус вакцин нь хөхөнцөр вирусын 16,18 дахь дэд хэв шинжээр үүсгэгдсэн умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэн, хошногоны хорт хавдар, 6,11 дэхь хэв шинжээр үүсгэгдсэн бэлгийн үү, 6,11,16,18 дахь хэв шинжээр үүсгэгдсэн хавдарын урьдал өвчнүүдээс сэргийлэх ажээ
ХХВ-ын 30 орчим хувь нь бэлгийн замаар халдварладаг. Ихэнх тохиолдолд энэ вирусын халдвар шинж тэмдэггүйгээр өөрөө арилдаг. ХХВ-ын хэдэн төрөл нь л умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг ба зарим төрөл нь бэлгийн үүг үүсгэдэг юм байна.
Г.Уянга
Оллоо.мн