Хашааны газрын өмчлөлийн эрхийн бүртгэл эхэллээ
бүртгэлийн ажил-ыг явуулснаар Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дуүргийн сонгогдсон хэсгүудэд хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажлыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх аж. Энэ тухай албаны эх сурвалжууд ярьж байна.
Иргэд ямар ч зөрчилгүй газартай болно
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа
-Улаанбаатар хотын иргэдийн 14 орчим хувь нь газрын гэрчилгээгээ эзэмшсэн байдаг. Монголын Мянганы Сорилтын сангаас санал гаргаж Улаанбаа¬тар хотын 46 мянга орчим айлын судалгаа бүртгэл хийх, улмаар газар Эзэмших гэрчилгээг нь гаргаж өгөх эрхийг нь баталгаажуулах ажлыг хамтарч хийе гэсэн санал гаргасан. Нийслэлийн Засаг даргын тамгын газар энэ санаачлагыг дэмжээд цаашдаа хамтран ажиллахаар болоод хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа.
-Газар эзэмших гэрчилгээг гаргаснаар иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарах вэ?
-Иргэд албан ёсны, хуулийн дагуу өөрийн гэх газартай болно л гэсэн үг. Эрхзүйн хувьд, хуулийнхаа хувьд баталгаатай болно. Эрхзүйн хувьд баталгаатай болсон газар эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болдог. Өнөөдрийг хүртэл газраа баталгаажуулж авч чадаагүй иргэдийн газар эргэлтэд орох бололцоо байхгүй. Ядаж банкинд барьцаанд тавина гэхэд бололцоогүй байсан. Тэгвэл газрын гэрчилгээг нь гаргаад өгснөөр иргэд цаашид өөрийнхөө газар дээр байшин барилгаа барих, бусад санхүүгийн эргэлтэд оруулах бололцоо нээгдэнэ гэсэн үг.
Нийслэлд 93 мянган ирган газраа хувьчилж авсан
Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар
-Улаанбаатар хотод га¬зар эзэмшсэн хичнээн иргэн байна вэ?
-2003 оны нэгдүгээр сарын 1- нээс хэрэгжсэн хуулиар 93 мянган иргэн газраа хувьчлаад авсан байгаа. Хувьчлал өнөөгийн байдлаар 96 хувьтай байгаа.
-Харин өмчлөлийн тухайд ямар байдаг вэ?
-Эзэмшил дээр 17 мянга орчим ашиглалтын гэрээтэй аж ахуй нэгж, иргэд байгаа.
-Хашааны газрыг өмчлөх, бүртгэх энэ ажлыг ММСС-тай хамтарч хийхийн ач холбогдол нь юу юм бэ?
-Амьдралын боломж муутай иргэд газар өмчлөх ажлаа шуурхайлахад эдийн засгийн туслалцаа үзүүлье гэдэг зорилгоор Нийслэлийн өмчийн газар, Засаг даргын тамгын газар, ММСС гээд гурван тал хамтарч байна. Эндээс үл хөдлөхийн хөрөнгийн бүртгэлийн газарт гарах зардлыг ММСС-аас хариуцаж байгаа. Ер нь 93 мянга орчим иргэн газраа өмчилснөөс одоогийн байдлаар 60 гаруй хувь нь үл хөдлөх хөрөнгийнхээ гэрчилгээг авсан. 30 гаруй хувь нь үл хөдлөхийнхөө гэрчилгээг аваагүй байгаа. Энэ ажлыг шуурхайлахын тулд иргэд идэвхитэй оролцох шаардлагатай.
Хашааны газрын төсөлд 600 мянган ам. долларын гэрээ байгуулсан
Монголын Мянганы Сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн геодиз газрын зураглалын мэргэжилтэн Ц.Дашзэвгэ
-Энэ төслийн бэлтгэл ажил хэзээ эхэлсэн бэ?
-Манай төсөл 2010 онд судалгаагаа хийж байсан. Тэгэхэд нийслэлийн хэмжээнд 87 мянга гаруй хашааны газрын өмчлөх эрхийн захирамж гарсан гэсэн статистик мэдээллийг тухайн үед нийслэлийн Газрын албанаас өгч байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улаанбаатар хотын хашааны газар өмчлөл бүртгэлийн анхны бүртгэл авахад 51 мянга орчим газар бүртгэгдсэн гэж байсан.
Тэгэхээр 2010 оны байдлаар захирамж гарсан 88 мянга байсан боловч үл хөдлөхөд 51 мянга нь л бүртгүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл 30-аад мянган хашааны захирамж нь гарсан боловч үл хөдлөхөд бүртгүүлээгүй байсан, тухайн үед. Одоо бараг хоёр жил өнгөрчихөж. Тэгэхээр энэ тоо өөрчлөгдөж байгаа байх.
-Төсөл хэзээ хэрэгжиж дуусах вэ?
-2013 оны долдугаар сарын 20 хүртэл гэрээ хийсэн байгаа. Хэдий хэмжээний хашааны газрыг амжиж бүртгүүлнэ төдий хэмжээний л үр дүн гарна гэсэн үг. Энэ төслөөр зогсохгүй ММСС-ийн бүх төсөл энэ онд дуусч байгаа. Ер нь Улаанбаатарт 46 мянган хашааны газарт нарийвчилсан судалгаа хийгээд тэрнээс зөрчилгүй хашааг өмчлүүлэх юм.
-Эдгээр гурван дүүргийг сонгосон шалтгаан нь юу юм бэ. Бүх дүүрэг л хашаатай гэр хороололтой шүү дээ.
-ММСС-д АНУ-ын Мянганы сорилтын корпарациас төслүүдийнхээ хэрэгжилтийн үр дүнд хянал г тавьдаг тусгай нэгж ажилладаг. Энэ тусгай нэгж манай төслийн хажууд ажиллаад судалгааны ажил хийж төсөлд хамруулна гэсэн газруудаар яваад хүмүүсийн аж амьдрал, газар өмчлөлийн байдал зэрэгг нарийн судалгаа хийсэн. Тэр судалгаанд үндэслээд манай төслөөс төсөлд хамрагдаж байгаа дүүрэг хороог дотор нь хэсгүүдэд хуваасан. Хэсгүүд дундаас түүвэрлээд компьютерээр боловсруулаад маш олон үзүүлэлтээр сонгосон, Мэдээж бүх хашааг төсөлд хамруулах боломжгүй.
-Зөвхөн энэ төсөлд хичнээн төгрөг зарцуулагдаж байгаа вэ?
-Улаанбаатар хотын хашааны газрын төсөлд 600 мянган ам.долларын гэрээ байгуулсан байдаг. Энд бүх зардал орно. Судалгааны ажлаас эхлээд, иргэдэд өгөх хуулийн зөвлөгөө ч багтсан. Зөрчилтэй газрын зөрчлийг арилгуулах зэрэг ажилд зарцуулна. Манай багт хуульч, олон нийттэй харилцах, техникийн мэргэжилтэн, газрын мэргэжилтэн гээд маш олон хүн хамтран ажиллаж байна.
-Төслийг гүйцэтгэх компанийг хэрхэн сонгосон бэ?
-Тухайн үед нээлттэй тендер зарласан. Олон улсын тендер зарласан. Энэ тендерт дотоодын кадастерийн зураглал хийдэг компаниуд оролцсон. Манай худалдан авалтын агентлаг гэж Английн компани байдаг. Тэд энэ бүх процессийг зохион байгуулаад үнэлгээг Мянганы сорилтын корпарациас Америкийн талаас хийдэг. Ингэж шалгаруулдаг. Төслийн хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Төслийн хүрээнд газар өмчлөх хүсэлтээ ирүүлсэн иргэдийн хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх боломжтой.