З.Энхзориг Түрүүлчихээд ирье гээд Төгсцогттой гараа цохиж байсан нь биелэлээ оллоо

ялагдсан хэдий ч ямар чансаатай тамирчин болохоо харуулж байсан билээ. Европын цуврал тэмцээнээс хэдхэн хоногийн өмнө алтан медаль хүртээд ирсэн 3.Энхзоригтой ярилцпаа.

-Юуны өмнө баяр хүргэе.

-Европын цуврал тэмцээн бол тамирчдын чанар чансааг шалгасан том тэмцээнүүд байдаг. Энэхүү нэр хүндтэй тэмцээний нэг тэмцээнд нь түрүүлээд аварга болсондоо их баяртай байна. Манай баг тамирчид маш амжилттай оролцсон.

-Эх орноосоо мордохдоо Аварга болно гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Төгсцогт бид хоёр За хоёулаа Чехэд түрүүлчихээд ирье гээд гараа цохиж байсан. Энэ сайхан ерөөл маань биелэлээ оллоо. Дараа нь хоорондоо ярьснаараа түрүүллээ шүү гэж ярьж байсан. Ер нь амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан.

-Төгсцогт гавьяат та хоёр хэр дотно найзууд вэ?

-Бид хоёр сайн ах дүү нар. Байнга тэмцээнд хамт явж байгаа болохоор хамт нэг өрөөнд байрлана гээд ер нь дотно л доо. Бие биедээ ингэж цохь, ингэж цохь, тэр чинь болж байна гээд нөхөрсөг зөвлөгөө өгдөг. Бас тэр цохилт чинь болохгүй байна лээ шүү ч гэдэг.

-Өрсөлдөгчөө хэр судалсан бэ?

-Ерөнхийдөө хамт тэмцээнд орсон тамирчдаа мэднэ л дээ. Гэхдээ одоо шинэ залуу тамирчид гарч ирж байна. Тиймээс миний хувьд Европт гарч ирж байгаа тамирчид ямархуу арга техниктэй байна гэдгийг судлах маягаар яваад ирлээ.

-Хамгийн хүнд учраа хаанахын хэн байв?

-Энэ тэр гэж онцлох юмгүй. Орон орны тамирчид бүгд л ширүүн байлаа. Хамгийн сүүлийн алтын төлөөх тоглолтод Чехийн буюу нутгийн тамирчинтай нь тоглосон. Мэдээж нутгийн ринг өөр л дөө. Гэвч тэр бүхнийг даваад түрүүлээд ирсэндээ баяртай байна.

-Нутгийн дэвжээ ээлээ хайрлана гэдэг. Гэвч өрсөлдөгчөө нутгийн дэвжээнд нь буулгаж авна гэдэг гайхамшигтай?

-Надад хөгжөөн дэмжигчид нэг их нөлөөлдөггүй. Бахархууштай нь манай монголчууд маш их ирж биднийг дэмжсэн. Олон монголчууд ирж бараг Чехүүдээс илүү хашгирч байсан. Сайхан ч тэмцээн болсон.

-Ямар тактикаар өрсөлдөгчөө ялав?

-Тэр тамирчин тэр чигээрээ урагшаа дайрдаг, олон хувилбар гаргадаг юм билээ. Тэгээд би хоёр багшийнхаа хэлснээр миний өрсөлдөгч намхан тамирчин байсан учраас хойшоо жаахан зугатааж зайнаас гэдийж тоглосны үр дүнд ялалт байгууллаа. Өөрөөр хэлбэл яг өөрийнхөө стиль гаргалгаанд нь тааруулж тоглосон.

-Бразилийн ирэх олимп сэтгэлд тань тод бууж байгаа байх?

-Мэдээж тэгэлгүй яахав. Бразилийн олимпод оролцож амжилт гаргана гээд л бэлтгэлээ базааж байна.

-Монголдоо жингийн өрсөлдөгч гэж байдаг байх?

-Монголд 63 кгын жин маш өрсөлдөөнтэй. Бидний залгамж халаа болсон олон сайн тамирчид гарч ирж байна. Ер нь бүх жингүүдэд сайн тамирчинтай болчихсон доо.

-Бокст ид хорхойссон амжилтын гараа тань ямар тэмцээн байв. Энэ хугацаанд өөрийгөө санасан амжилтандаа хүрсэн гэж боддог уу, эсвэл?

-2000 оноос 13 жил хичээллэж байна. Боксын спортоор хичээллэснээр алдсан зүйл байхгүй. Маш их баяртай байдаг. Гэвч олимп, ДАШТ-нд жаахан аз муутай гэх үү дээ. Түүн дээр сэтгэл дундуур байдаг. Тиймээс энэ алдаагаа засч бэлтгэл сургуулилтаа хийгээд дараагийн олимп дэлхийн аваргад алдаа¬гаа давтахгүйн төлөө хичээж байна. Би Эрдэнэтэд төрж өссөн. Анх Олимпийн гараа өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч урам орсон. Ээж эмээ хоёр маань анхандаа зодолдоод эргүү тэнэг болчихно гэж татгалздаг байлаа.

-Спортыг залуу насных гэдэг. Гэсэн хэдий ч Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын алдартай тамирчид ид тоглох насан дээрээ боксоо орхичих шиг санагдах юм. Таны хувьд спортын карьерээ дуустал тоглоно гэж боддог уу?

-Миний хувьд одоо л нэг явахгүй нь дээ гэж бодогдтолоо тоглоно гэж бодож байна. Мэдээж цаг нь болохоор спортоо орхиж таарна л даа, Одоохондоо боксоо орхиё гэсэн бодол алга. Алдсан алдаан дээрээ суралцаж олимп, дэлхийн аваргаас медаль авна гэсэн зорилготой л явна. Олон жил бокс тоглочихоод олимп дэлхийн медальгүй хоцроно гэдэг маш их харамсалтай. Тийм учраас том тэмцээнээс медаль авах л миний туйлын зорилго. Спорт бол хүнийг маш их хөгжүүлж хүмүүжүүлдэг. Муу зуршилтай хүн байсан ч спортоор явахад ёс суртахуунтай болдог. Хүнтэй зөв харьцаж, тэсвэр тэвчээртэй, дайчин зоригтой болгодог.

-Боксчин Энхзориг, жирийн нэг Энхзориг хоёрын ялгаа?

-Хэрвээ би бокс тоглоогүй бол өдийд ямар ажил хийж байх байсан бол гэж боддог л доо. Мэдээж бусдын адил сураад, ажил хийгээд явах байсан байх. Харин боксод хөтөлж оруулсан ахдаа маш их баярлаж явдаг.Тиймээс анхнаасаа л бокс надад хэцүү санагдаагүй шантарсан ч үгүй.Г удамжинд үеийн хүүхдүүдтэй зодолдож явааг ах маань харчихаад энэ бокс тоглож чадах юм шиг байна гэж бодсон юм шиг байгаа юм.

-Спортынхон гэрийн бараа харах нь ховор. Спорт амжилт гээд явахад ар талыг тань даах хүн хамгийн чухал байдаг?

-Бид байнга гадны тэмцээнд явдаг учраас ар гэрт эхнэр үлддэг. Бас нэг хөөрхөн охинтой. Эхнэр маань хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд ар гэрийн ажлаа зохицуулаад л үлдэнэ шүү дээ. Тэгээд л явсан газраасаа мессеж бичээд, утсаар яриад байнгын холбоотой байдаг.

-Хобби тань?

-Завтай үедээ найзуудтайгаа билльярд, сагс тоглодог байлаа. Харин ойрд бэлтгэл сургуулилт гээд урьдынх шиг явж чадахаа больсон. Найз нөхөдтэйгээ уулзах зав ч ховор байна. Бүгд эхнэр, хүүхэдтэй өрхийн тэргүүн болчихоор хариуцлага нэмэгддэг юм байна.

-Спорт зардал ихтэй. Шигшээ багийн цалин хаанаа ч хүрэлцэхгүй. Тэгэхээр овоглодог компанийн тань цалин амьдралд тань нэлээд дэм болдог байх?

-Энэ үнэн. Миний хувьд Хангарьд спорт хорооноос цалинждаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button