Олимпийн таеквондогийн УАШТ эхэллээ
эхэллээ. Гурван өдөр үргэлжилэх энэ удаагийн тэмцээнд хот хөдөөгийн 31 байгууллагын эрэгтэй 219, эмэгтэй 96 тамирчин нийт 315 тамирчин эрэгтэй -50кг, 54кг, 58кг, 63кг, 68кг, 74кг, 80 кг нийт 7 жин, эмэгтэй -46кг, 49кг, 51кг, 55кг, 59кг, 64кг нийт 6 жинд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээнд хөдөө орон нутгаас Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган, Орхон, Дархан, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд, Завхан, Говьсүмбэр, Дорноговь, Хөвсгөл, Зүүнхараа, Хөтөл, Багануур, Налайх зэрэг аймаг, хотуудын баг тамирчид оролцож байгаа юм. Энэхүү УАШТ-ий гол онцлог нь Монголын Таеквондогийн холбооноос тэмцээнийг үнэнч шударга зохион байгуулах үүднээс цахим онооны системийг ашиглахын зэрэгцээ маргаантай асуудлыг видео бичлэг дахин үзэж шийдвэрлэж байгаа нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байна.
УАШТ–ээс шалгарсан тамирчид ирэх далдугаар сарын 4-9-ний өдрүүдэд БНСУ-ын Чуньчон хотноо зохион байгуулагдах Кореа Опэн, 10-15 ны өдрүүдэд Мужу аймагт зохиогдох Таеквондо Экспо тэмцээн болон 15-21-ний өдрүүдэд Мексик улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Тянжинь хотноо зохиогдох Зүүн Азийн Наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхтэй болно.
Монголын таеквондогийн холбооноос 2013 онд зохион байгуулах төлөвлөгөөн дэх 2 дахь удаагийн тэмцээн энэ бөгөөд оны хамгийн эхний тэмцээн өнгөрсөн нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотноо зохиогдсон Хөтөлийн Цом 2 дахь удаагийн цом төлөөх тэмцээн байсан юм.
Дараагийн тэмцээнүүдээс сонирхуулахад
-Дөрөвдүгээр сард Багануурын цом 11 дэх удаагийн тэмцээн,
-Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд Цэргийн таеквондогийн холбооны УАШТ, мөн БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит Өсвөрийн УАШТ,
-Долдугаар сард Хөвсгөлийн Цомын төлөөх 3 дахь удаагийн тэмцээн,
-Наймдугаар сарын 9-10 нд Дорнодын Цомын төлөөх DORNOD CUP OPEN ОУ-н тэмцээн,
-Есдүгээр Булганы Цомын төлөөх 12 дахь удаагийн тэмцээн
-10-р сард Касс таун 12 дахь удаагийн цомын төлөөх тэмцээн,
-11 сард Оюутны УАШТ,
-12 дугаар сард МТХ-ны Цомын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.Уянга
Оллоо.мн