Автобусанд өнгөрүүлсэн нэг өдөр

шинэ өдрийн ажил эхэлнэ. Орой гэртээ яаран хариад, халуун хоолоо идэж, зурагт үзсэн шигээ тухлан хэвтэх мөчид тэд бас л ажлаа хийсээр явдаг. Үүр цүүрээс эхлээд үдшийн бүрий хүртэл олон зуун хүнийг ажил, амьдралд нь залгуулдаг нийтийн тээврийн салбарынхны нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжилла. Баасан гаригийн өглөөний 06.30 цагт Орбитын эцсийн автобусны буудлын цайны газарт очлоо. Гэтэл аль хэдийн эхний автобус хөдөлчихөж. Дараагийн автобусууд тав таван минутын зайтай хөдлөнө.

Улаанбаатар хотод 800 орчим том оврын автобус нийслэлийн иргэдэд үйлчилж байгаагаас М1, M2, Зүүнсалаа, М10, Арсогоот, М17, М27, М39 гэсэн 8 чиглэлийн өдөр тутам 120 автобусаар үйлчилгээ үзүүлдэг байна. Ингээд 07.10 минутад Орбит Тэнгис кино театрын чиглэлийн 9-170 дугаартай автобусанд суугаад хөдөллөө.

Засах болсон зам

Орбитын эцсийн буудлаас Ард кино театр хүрээд эргэж ирэх нэг тойрог нь 33,3 километр. Ойролцоогоор хоёр цаг орчим явдаг аж. Миний суусан автобус бол М17-ийн шугамын бригадын дарга Б.Батсүрэнгийн автобус. Эхний буудлаас автобус хөдлөхөд 20 орчим л хүн суусан байлаа. Оюутнууд, сурагчид голдуу харагдана. Гурван буудал орчим өнгөрөхөд суудал дүүрчээ. Хотын захын хороолол болохоор зам сэлүүхэн саадгүй явна.

Харин засмал замын энхэл донхол гэж тартагтаа тулжээ. Донсолгоон дундуур таваргах зам зуур жолооч Б.Батсүрэнтэй хэдэн үг солилоо. Тэрбээр Бидэнд тул- гардаг гол бэрхшээл микроавтобусныхан. Тэд автобусны зогсоол руу хошуугаа хийгээд зогсчихно. Тэгэхээр заавал тэднээс давж, урд нь зогсох болдог. Үүнээс болоод хэрүүл маргаан, осол гарах нь элбэг гэж жолооч хэллээ. Бас нэг зүйл нь замын хагархайнууд гэнэ.

Б.Батсүрэн хэмээх энэ залуу тус комланид гурван жил ажиллаж байгаа бөгөөд өдгөө 20 гаруй хүнтэй жолооч нарын бригадыг удирддаг. Сахилгын зөрчил болоод ямар нэгэн осол гаргахгүй, халуун хүйтэн, халтиргаа, гулгааг үл ажран дуудсан цагт ажилдаа ирдэг учраас хамт олон нь түүнийг даргаараа сонгожээ. Хэдэн цагийн нойроо харамлалгүй зрт босч, ажилдаа хариуцлагатай хандвал хүссэнээрээ өндөр цалин авч болдгийг тэрбээр биеэрээ үлгэрлэж яваа аж.

Ядаж хогоо хогийн саванд хийчих сэтгэл алга

Өглөөний автобусанд голдуу хичээлдээ яарах хүүхэд, ач зээгээ сургуульд нь дөхүүлэх хөгшид суудаг бололтой. Цонх ширтэн тайван суух буурал үстэй өвөөтэй танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн XҮIII хороонд орчин суудаг Д.Цэндхүү гэх энэ өвөө өглөө бүр энэ автобусанд суудаг гэнэ. Орбитын эцсээс таван шар хүртэл явдаг аж. Ямар ажлаар төв дөхөж байна даа гэхэд Хороо хоринд дээрээ очдог юм уу гэлээ.

Бид хоёрын яриа цааш үргэлжилж нийтийн тээврийн үйлчилгээний талаар ярилцсан юм. Нэг үеэ бодвол нийтийн тээврийн үйлчилгээ сайхан болжээ. Автобусны буудал дээр удаан хүлээлгэхгүй юм. Хүмүүс орж ирэхээр кондукторууд загнаж зандраад байхаа ч больж. Харин үйлчлүүлж байгаа хүмүүс соёлгүй байна. Ялангуяа залуучууд гэхэд нь сониучирхан Залуучууд яаж байна, хөгшчүүлд сандал тавьж өгөхгүй байна уу гэсэн чинь Үгүй ээ. Биеэ авч явж байгаа байдал нь тоогүй юм. Олон нийтийн газар орж ирчихээд хараалын үг хэлдэг, зарим нь нэг нь нэгэнтэйгээ хэрэлдэнэ гээч гэж байлаа. Хогийн сав үүдэнд байсаар байхад залуус гуравхан алхаад хогоо хаячихгүй юм. Билетээ хэнэггүй гэгч нь шууд хаяж харагдана. Бид хоёр ийнхүү ярилцаж байтал таван шарын автобусны буудал дээр ирж Цэндхүү өвөө буугаад явчихав.

Автобусны зогсоолгүй зогсоол

Хараад байхад Орбитын чиглэлд автобусны буудал, тэмдэглэгээ байсангүй. Орбитын эцсээс таван шар хүртэл товлосон буудал хоёр, гуравхан л байв. Зам хагархай ихтэй дээрээс нь автобусны зогсоолгүй байдаг нь энэ чиглэлийнхний нэг бэрхшээл аж. Автобусанд суух иргэд зөнгөөрөө зогсоол дээрээ зогсоно. Ард түмний ам дамжсан яриа гэдэг шиг тогтсон зогсоол байхгүй ч нэг газраа бөөгнөрөөд зогсчихсон байж байх юм.

Нэгдүгээр эгнээгээр зорчдог болсноос жойш зам чөлөөтэй болсон

Б.Батсүрэн жолооч анх гарахдаа цагаа товлодог аж. 30 минутын дараа Саппоро дээр очно гэж хэлж байхад нь итгэл муутайхан байсан чинь яг хэлж байсан цагтаа тэнд очлоо. Товлосон цагаасаа бараг хоцорно гэж байдаггүй гэнэ. Зам чөлөөтэй үед бүр амар байдаг аж. Таван шараас Офицеруудын ордон хүртэлх замд автобус нэгдүгээр эгнээгээр зорчдог болсноос хойш автобус түгжрэхээ больсон бөгөөд хэт их ачаалалтай өглөө, оройд таксинууд нэгдүгээр эгнээ рүү орж ирдэг учраас хааяа зам түгжирдэг байна. Харин зүүн дөрвөн замаас хойшоо Бөмбөгөр рүү салаад явахад зам түгжрэлтэй байдаг ажээ. Б.Батсүрэн жолооч үүнийг тооцоолж зам чөлөөтэй үед хурдхан яваад цагаа нөөцлөөд түгжрэлтэй үед нь тэр цагаа ашигладаг байна. Ингээд эхний тойрог Ард кино театр дээр ирлээ.

Цаг хэмнэх гэж автобусанд суудаг

Ард кино театрын автобусны буудал дээрээс дэгжин, цэмцгэр байрын нэг бүсгүй автобусанд суулаа. Тэр бүсгүйг Тунгалаг гэх бөгөөд СҮҮ ХК-д ажилладаг. Ажил руугаа явж байгаа нь тэр ажээ. Түүний хувьд цаг хэмнэх гэж автобусанд суудаг гэнэ. Үүнийгээ автобус хурдан шуурхай, аюул багатай санагддаг учраас гэж тайлбарлав. Тэгээд ч мөнгөнд хэмнэлттэй шүү дээ гэж инээмсэглэсэн юм. Тэрээр Нийтийн тэээврийн үйлчил¬гээгээр үйлчлүүлж байгаа иргэн бүр соёлтой үйлчлүүлэх хэрэгтэй. Хүн бүр автобусаар зорчдог болчихвол зам түгжрээд байхгүй гэлээ. Нээрээ ч тэр бүр автомашин хөлөглөлгүй автобусанд суугаад байвал зам машинаа багтааж ядахгүй л байх.

Хулгайчаас болгоомжмл

Энэ удаад өглөөнийхөөс ч олон хүн автобусанд сууж, кондуктор тэднийг зогсоолоос зогсоолын хооронд угтаж, үдсээр байлаа. Хүмүүс олноороо орж ирэх үед нэг зогсоол дээр хэсгийг нь урагш явуулж, дараагийн удаад нөгөөдүүлийг нь заалны хойд руу гэхчилэн хуваарилж, хурц хараа, туршлагаараа бүгдийг нь бүртгэчих юм. Мөнгөө өгөлгүй бултах гэсэн нэгнийг андахгүй.

Кондуктор гэхээр л хэрүүлийн дамжаа хичээллүүлдэг хүн шиг санадаг байх. Чи ямар олигтой доо кондуктор хийдэг юм гээд л олон хүн тэднийг хэлэх хэлэхгүй үгээр дайрч чичилдэг. Гэтэл хэрийн хүний дааж, тэсэж чадахааргүй ажлыг тэд хийдэг нь харагдана. Өвлийн хүйтэнд өдөржин зогсоогоороо хөргүүр дотор, зундаа халаагуур дотор ажиллана.

Кондукторууд халаасны хулгайч нарын дайсан. Гэхдээ эмэгтэй хүн л болсон хойно бас айдаг аж. Сүүлийн үед халаас¬ны хулгайч нар бөөн бөөнөөрөө автобусанд морилдог болсон гэнэ. Ганган хувцастай, цэмцийсэн хүмүүс мөнгөө төлөөд, тасалбараа авч байхад Энэ хулгайч шүү гээд орилоод байх хэцүү. Тэгээд ч өөртөө аюул дагуулж мэдэх учраас болгоомжилдог гэж н.Отгончимэг кондуктор учирлалаа. Олуулаа явдаг болохоор бужигналдаад яах ийхийн зуургүй алга болоод өгдөг гэлээ. Тэр Би хулгайчид орж ирэхээр хойшоо урагшаа яваад өгөөрэй, зай руугаа шах гээд байдаг юм. Хүмүүс хойно урд нь зай байсаар байхад нэг газраа бөөгнөрч зогсчихоод юмаа хулгайд алддаг талтай гэлээ. Тэгэхээр кондукторуудын хойшоо урагшаа яваад өгөөч ээ гэж орилдог нь нэг талаараа зөв ч юм шиг.

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж байна уу?

Нэг тойрогт бүтэн яваад дараагийн өөр автобусанд суулаа. Max маркет, долоон буудал чиглэлийн 31 номерын автобус. Энэ автобус байнга дүүрэн хүнтэй, чихэлдэж явдгаараа алдартай. Харин өдөр болоод ч тэр үү тийм ч их хүн байсангүй. Тэр дундаас тамхи татдаг байрын нэг оюутан хүүгийн хажууд суулаа. Миний таамаглаж байснаар үнэхээр тамхи татдаг ажээ. Хажууд нь суухад тамхи нэвт үнэртэнэ. Хаана сурдаг хэн гэдгийн асуулгүйгээр шууд л Тамхи хаанаас авав гээд асуучихав.

Тэгсэн ТҮЦ-нээс авсан юм гэв. Аль ТҮЦ-нд зарж байна гэтэл Хаа сайгүй бүх л ТҮЦ зарж байгаа шүү дээ. Харин ширхэглэхээ больсон байна лээ. Бүтнээр нь авахаар хохиролтой юм. Чи авах гэж байгаа юм уу гээд надаас зөрүүлээд асуув. Надад Үгүй ээ гэхээс өөр хариулт олдсонгүй. Урьд нь автобусанд суухад автобусны жолоочид тамхи татаад автобусаар дүүрэн утаа суунаглах нь элбэг байж билээ. Энэ тухай ойр хавьд сууж байгаа хүмүүсээс сэмхэн асуулаа. Тамхины хууль хэрэгжиж эхэлснээс хойш автобусанд тамхи татаж байгаа хүн хараагүй гэдэгтээ бүгд санал нэг байсан юм.

Автобусанд амьдрал буцална

Автобусанд нэг өдрийг өнгөрүүлэхдээ Тэнүүн-Огоо, Блью бус, Сутайн буянтын автобуснуудад сууж зорчсон юм. Өдөр зам ачаалал багатай, хүн ч багатай харьцангуй тайван байна. Харин 04.00 цагаас 06,00 цагийн хооронд замын ачаалал илэрхий нэмэгдэж түгжирнэ. Ажил тарах цаг болохоор зорчигчид ч олширдог аж. Оройны автобусанд суухад илүү тайван амар санагдав. Учир нь өглөө, өдөрт ажилдаа яарсан хүмүүс яарсан сандарсан байдаг бол оройд ажлаа тараад гэр рүүгээ тэмүүлж байгаа тайван хүмүүсийн царай ажиглагдана.

Бүх л өдрийн турш автобусанд амьдрал буцална. Зарим нэг нь олон сараар таараагүй найзтайгаа таарч хөөрөлдөж байхад, айл хөршүүд автобусанд таарч мэнд мэдээд зөрнө. Хэн нэг хаа нэгтээ яарна. Утсаар чангахан дуугаар хамаг амьдралаа бусдад дэлгэх нь бий. Утсаар ярьж байгаа хүмүүс гарцаагүй худал хэлнэ. Их дэлгүүр өнгөрөөд явж байгаа бол талбай дээр ирж байна гэнэ. 100 айлын зогсоол дээр ирж байгаа бол Баянбүрд өнгөрч байна гэж хэлнэ. Автобусанд суугаад ажил руугаа, гэр рүүгээ явах зуураа утсаар ярьж уулзалт товлоно. Автобусанд өнжсөн нэг өдөр иймэрхүү дүр зураглалтай байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button